Б.Баярбаатар: Нөхөн сонгууль явагдсан бол У.Хүрэлсүх нэр дэвшиж, МАН ялах байсан

ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж түдгэлзүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МАН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар:
-ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн. Манай нам сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр байлаа. удалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх рейтэнг өндөртэй байсан. Манай намын ялалт авах байлаа. Гэвч ҮХЦ хууль зөрчсөн тогтоол гэж үзсэн учир Бага хурлаа хуралдуулаагүй.
ҮХЦ-ийн дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа. Манай намын нэр дэвшигчийн рейтэнг өндөр байсан учраас АН ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хайсан.
МАН-ын бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл:
-МАН улс төрийн сонгуульд байнга оролцож ирсэн. Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор өнөөдөр МАН-ын бага хурлаа хийж, тодруулахаар байсан. Эрх баригч хүчин рүү АН их дайрч, давшилж байна. АН-ын бүлэг тарсан. АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна лээ. Иймээс АН болчимгүй үйлдэл хийж байна.
-ҮХЦ улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байна уу?
-Сонгуульд бэлтгэж байх явцад ҮХЦ шийдвэр гаргалаа. ҮХЦ захиалгаар шийдвэр гаргадгийг зарлаад байгаа хүмүүс мэдэж байгаа байх.
-МАН нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Тэгэхээр УИХ-ын нөхөн сонгууль зарлавал оролцох уу?
-ҮХЦ одоогоор УИХ-ын нөхөн сонгуулийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын нөхөн сонгуулийг зарлан явуулах бол МАН оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ