Л.Наранбаатарын цуглаан “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын эсэргүүцэлтэй тулгарлаа

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр (2019.05.29) Эрдэнэс Тавантолгой компанийн гадаа цуглаан хийлээ. Харин энэ цуглаан Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид, уурхайчдын эсэргүүцэлтэй тулгарч, цагдаа нар зохицуулалт хийх хэмжээнд хүрэв.
1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон 1072 хувьцааны ногдол ашиг өгөхийг шаардав. Мөн Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавилаа. Шаардлагыг биелүүлж, 24 цагийн дотор огцрох шийдвэр гаргахгүй бол гэр барьж, суулт зарлана гэдгийг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар мэдэгдлээ.
Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ажилчид Л.Наранбаатарыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг нэрээр тус компаниас 352 сая төгрөгийн тендер авахын тулд иргэдийг турхирч байгааг хэллээ.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ