Л.Оюун-Эрдэнэ: "Найрамдал"-ыг улсын төсөвт байгууллага болгож, газар олголтыг цуцална

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод замбараагүй газар олголтыг цэгцэлнэ. Улаанбаатарын түгжрэл замбараагүй газар олгосон улстөрчидтэй холбоотой.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, МУИС-ийн урд талбайд 0.8 га, Улаанбаатар зочид буудлын цэцэрлэг, нийслэлийн төв талбайн хэсгийг тус тус таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болно.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Найрамдал" зусланг улсын төсөвт байгууллага болголоо. Газар олголт хийгдсэн нэр бүхий байгууллага байгаа. Аж ахуйн нэгж бизнес эрхлэхийг дэмжих ч зарим газар олголтыг цэгцлэх үүргийг БХБ-ын сайдад өгсөн. Ирэх даваа гаригт Засгийн газрын гишүүд нийслэл Улаанбаатар хотод ажиллана гэлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Та бүхэн нийслэлийн газар олголтыг цэгцэлнэ гэж байна. Гэтэл Засгийн газар Хятадын компанид 50 га газар олгох гэж байгаа?
\
-Хятадын компанид 50 га газар олгох асуудал байхгүй. Санал солилцож байсан зүйл байгаа. Ерөнхий сайд ямар ч газрыг өгөхийг хориглосон чиглэлийг нийслэлийн Засаг даргад өгсөн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ