Нийт зээлийн 11 хувийг чанаргүй зээл эзэлжээ
2019-05-29

 

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сарын байдлаар валютын харилцах нэмэгдсэн нь экспортлогч компаниудын экспортын орлого төвлөрсөнтэй холбоотой. Төгрөгийн хадгаламж буурсан үзүүлэлтэй байгаа аж. Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хадгаламж 13.8 их наяд төгрөг хүрчээ. Үүний 80.4 хувийг иргэдийн хадгаламж эзэлжээ. 

 

Хадгаламжийн байгууллагын зээлийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсчээ. Нийт зээлийн 9.1 их наядыг иргэдийн, 8.1 их наяд төгрөгийг байгууллагуудын зээл эзэлсэн байна. Цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн 24 хувийг эзэлсэн байна. Нийт зээлийн 5.3 хувийг хугацаа хэтэрсэн, 11 хувийг чанаргүй зээл эзэлжээ. 

 

Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөгт  хүрч, 91146 зээлдэгчид хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 923 зээлдэгчид 66 тэрбум зээлийг банкууд олголоо хэмээн Судалгаа, статистикийн газрын дарга Б.Батдаваа мэдээллээ. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин