Хүүхдийн мөнгөний талаар сайд нарт үүрэг өглөө
2019-05-29

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүрийн 20 мянган төгрөгийг олгохыг даалгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ хүүхдийн мөнгө олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан байна. 

 

Өнгөрсөн онд хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө олгохоор тогтоод буй. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
20000 төгрөгөөр нэг хүүхэд нэг сар хоол хүнс авч хэрэглэж чадах уу.энэ зүгээр л ард түмний хүүхдийг доромжилж байгаа юм биш үү.
2019-05-30
РИГЭН:
ХҮҮХЭД БҮРТ ОлгО. Оффшорчид авилгачид бол УЛСЫН МӨНГӨӨР ГУЛГИЖ БНАШДЭЭЭ
2019-05-30
Huselt yaj garhah ve?
2019-05-29
Zochin:
Хүүхэдийг ялгаварлаж болохгүй, Бүх хүүхэдэд олгох хэрэгтэй.
2019-05-29