С.Саянцэцэг Боловсролын тэргүүний ажилтан боллоо
2019-05-30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө.

 

 

С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.

 

С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.

Shuud.mn
Сонин хачин
azaa:
delhiin hemjeenii hvn bhad ....gavyat uguuch ee...hachin juldrai nuud ni avchihaad bhad ichmeer yum da
2019-05-30
гавъяат огмоор юм огох хундээ огохгуй Гомо Болд яасан гэж торийн шагнал авсан бэ. хукхэндсэн хуухэн зоосон зуучилсан ли гэж авсан шуу
2019-05-30