Гурван настай хүү галд өртөж, 10 настай хүү усанд живж амиа алдав
2019-05-30
Гэрэл зургийг MPA.mn

Хоёрхон өдрийн өмнө гэртээ унтаж байсан 10 настай хүүхдийг тоормос нь гэнэт ажиллагаагүй болсон том оврын автомашины жолооч гэртэй нь мөргөж, амь насыг нь хохироосон. Тэгвэл 2018.05.27-ны өдөр Туул голд осолдсон 10 настай хүүгийн цогцсыг Сонсголонгийн гүүрнээс зүүн зүгт 50 метрээс Онцгой байдлын аврагчид олжээ.

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагчид “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 2019.05.27-ны өдрийн 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Улмаар 2015.05.28-ны өдөр нэмэлт дуудлагаар 5 алба хаагч, 1 автомашинтай гарч, нийт 11 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10:44 цагт “Гүүрний хясаа” гэдэг газраас /Сонсголонгийн гүүрнээс зүүн зүгт 50 метрт/ хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Арван настай хүүхэд автомашины ослоор амь насаа алдаж, ахин нэг үе чацуутан нь усанд живж амиа алдлаа. Усны осол, автомашины ослоор хүүхэд амь насаа алдах явдал буурахгүй байгаа нь эцэг эхийн хариуцлага, хараа хяналт сул байгаатай шууд холбоотой.

Мөн хүүхдийн амийг авч одож буй дараагийн нэг шалтгаан нь гал түймэр. Хамгийн сүүлд гэхэд 2019.05.28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж уг гал түймэрт 3 настай, эрэгтэй хүүхэд өртөж нас баржээ. Бас л нэг бяцхан амь хорвоог орхив.

Он гарсаар улсын хэмжээнд эхний 5 сарын байдлаар нийт 2275 удаагийн гал түймэр  гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 27 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 871 гэр, орон сууц шатсан байна.

2018 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 22 том хүн, 15 хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдаж байв. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 20 том хүн, 7 хүүхдийн амь галд үрэгджээ.

Эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртсөөр байгааг дор бүрнээ ухамсарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байя

Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж,  хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авъя

Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлье

Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлье

Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшье

Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлье.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uls ni ch, ezeg ehchyyd ch arai dendyy umaa, yugaa hiij baidag bainaa, yamarch hariuzlaga baihgui archaagui eej aav nar
2019-05-30
Бол:
ЭНЭ ГАЛ УСАНД ОСОЛДОХ ЯВДАЛ СҮҮЛИЙН ЖИЛД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ӨСӨЖ БНА. ЭЦЭГ ЭХИЙН БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ БОЛОВЧ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛАГЫГ УДИРДАЖ БАЙГАА НӨХӨДТӨЙ ШУУД ХОЛБООТОЙ ШҮҮ. ДАРГА БАДРАЛ НЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ТУРШЛАГАТАЙ ДАРГА НАРЫГ 40 ГАРУЙ НАСАНД НЬ ӨӨРТ ТААЛАГДААГҮЙ ӨӨРТ НЬ ДОЛИГНОЖ ГҮЙДЭГГҮЙ ЗАЛУУСИЙГ БҮГДИЙГ НЬ ТЭТГЭВЭР НЭРЭЭР ГАРГАЖ ОДОО ДАН ӨӨРИЙН ХҮМҮҮСИЙГ ГАДНААС ТОМИЛСОН БАЙГАА. ТЭДГЭЭР ХҮМҮҮС НЬ АЖИЛ ХИЙХЭЭСЭЭ ИЛҮҮ ӨӨР СОНИРХОЛТОЙ АЖИЛЛАЖ БГААД ХАМАГ УЧИР БНА. ИРГЭДТЭЙ АЖИЛ ЗОХИОХГҮЙ БНА. ЧАДВАР БАЙХГҮЙ МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХӨД БАЙНА. ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН.ХЭЛТСИЙН ДАРГА ГЭХ НЭРГҮЙ НАР НЬ ӨМНӨ ЗЭВСЭГТ ХҮЧИН ОНЦГОЙ БАЙДЛААС ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨ ЗАВШСАН ХЭРГЭЭР АЛБАНААС ХӨӨГДӨЖ БАЙСАН ХҮМҮҮС БАЙХ ЮМ. АТГ ЯАЖ ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАДАГ ЮМ БОЛ.ИЙМ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛСАН ГАЗРААС БОЛЖ ИРГЭД ХҮҮХДҮҮД АМЬ НАСААРАА ХОХИРЧ БНА. ОНЦГОЙН АВРАГЧИД БОЛ ХАРИН Ч МУНДАГ ЗАЛУУС ТЭДНИЙ САЙН НЭРИЙГ ДАРГА НАР НЬ АШИГЛАЖ НЭР ОЛОХ БИЁ БИЁСЭЭ ШАГНАСААР ШОУДСААР БАЙХ УУ

зочин:
Хүүхдүүд ээ харж хандаж чадаагүй иргэдэд хуулийн хариуцлага оноодог болох хэрэгтэй, яаралтай
2019-05-30