ФОТО: АН-ынхан амлалт нэхэн жагсаж байна


Ардчилсан намаас хоёр дахь удаагаа "Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал"-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Төв талбайд цугларсан жагсагчид "ЖДҮ-ийн хулгайгаа шалга", "МАН ард иргэддээ амласан амлалтаа хэзээ биелүүлэх вэ", "Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар" гэсэн үгтэй лоозон барьжээ.
Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны МАН-ын амлалтыг сануулж буй аж. Мөн шатахууны үнийн хөөрөгдлийг зогсоохыг шаардаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ