Д.Дамба-Очир: Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг дамладгийг зогсооно
2019-05-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Улс орны хөгжлийн нэг түлхэц нь эрчим хүч байдаг. Манай улс ямар чиглэлийг сонговол эрчим хүчний хомсдлоос гарах вэ?

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

 

-Сэргээгдэх эрчим хүчнээс авч байгаа тариф өнөөдөр 12 цент байгаа юм байна. Удахгүй 16 цент болно. Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр сонгон шалгаруулдаг байхаар зохицуулалт хийж байгаа юм. Энэ нь цаашдаа иргэд, аж ахуйн нэгжид дарамт болох вий гэх үүднээс энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа юм байна. 

 

Өнөөдөр эрчим хүчний үнэ өсч байгаа. Хуулинд нарны эрчим хүч 18 цент байна гээд хэлсэн. Гэтэл энэ үнэ цаашид нэмэгдэнэ. Тиймээс бид олон улсын жишгийг барья л гэж энэ хуулийг оруулж ирж байгаа юм. 

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тогтолцоо нь манайд муу байна. Нар жаргахад эрчим хүчний дутагдалд ордог. Энэ үед ОХУ-аас эрчим хүч авдаг юм билээ. Өвөл эрчим хүч зогсвол их гэмтэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Сэргээгдэх эрчим хүчинд орж байгаа хөрөнгө оруулалтын өртгийг өсгөх бодлого баривал гадна, дотнын хөрөнгө оруулалт зогсох вий. Хууль батлагдсаны дараа ямар үр дүнд хүрэх вэ? Иргэдээс сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг гээд мөнгө аваад байна. Иргэд гайхаад байна, үүнд?

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлэх чадвартай компани орж ирнэ гэж хараад байна. Хамгийн гол нь яамны мэргэжилтэн зөвшөөрөл авчихаад цаашид дамлаад байдгийг болиулна гэж байгаа. Олон улсын жишгээр явна. 

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт хийлээ. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Sergeegdeh erchim huch nertei mungu ugaaltaas chini irged yagaad hohiroh estoi yum be. Sergeegdeh erchim huchnii eh uusver nemegdeh tusam une nemeh zaaltaa esreg bolgooch maluudaa
2019-09-13
dugar:
Ganbaatar uuruu buh yumiig luivriin maygtai yvuuldag shigee ard tumnii halaasiig bas iluu uhah gej ingej bgaa hereg uu?
2019-05-31
ЭРЧИМ ХҮЧ:
ДАМБА ОЧИР СҮХБАТ 2 ООР Л ДУТАЖ ГЭНЭ
2019-05-31
Т1 үүдэд:
4-6 цент болгохгүй л юм бол наад шулаачдаа зогсоо. Тэрний оронд Эгийн УЦС аа эхлүүл, алийн болгон оросуудаас айж байдаг юм
2019-05-30