Л.Энх-Амгалан: Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, Монголын үрс маш олон болтугай
2019-05-31

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

-Эх үрсийн баяр тохиож байна. УИХ-аас хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилсан сэргийлэх асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох, Цалинтай ээж хөтөлбөр, ЕБС-иудад "Өдрийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах өдөр болгох хэрэгтэй. 

 

Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, Монголын үрс маш олон болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. 

 

Дараагаар нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсний дараагаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөхгүй байна................
2019-05-31