Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барж, 24 хүн гэмтжээ
2019-5-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ долоо хоногт /2019.05.27-2019.05.31-ний өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1168 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 24 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдэж 16 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 9 нь явган зорчигч хэлбэрээр, 2 нь зорчигч хэлбэрээр, 5 нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 4 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

  • 2019.05.27-ны өдрийн 14:30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг 11 дүгээр хороо Эх нялхасын гудамж, Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч  57 настай А, 6 настай Б, 5 настай А нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн,   

 

  • 2019.05.27-ны 13.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг “3-р подем” гэх газар /Сумын төвөөс урагш 10км-т/ шороон замд амины Mazda Familia маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Н нас барсан хэрэг,  

 

  • 2019.05.28-ны 01:00 минутанд Булган аймгийн Хутаг-Өндөр сум Тээл баг  “Хүйтний гүүр” гэх газар /Аймгийн төвөөс хойш 158 км-т/ асфальтан замд амины Toyota Prius-10 маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Г нас барсан хэрэг

 

  • 2019.05.30-ны 12:50 минутанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, Гадаад хэргийн яамны хойд замд Nissan Teana маркийн автомашин “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo маркийн автобустай мөргөлдөж, зорчигч 52 настай, эмэгтэй О, 31 настай эмэгтэй Н, 14 настай эмэгтэй А нарын 3 хүн гэмтсэн,  

 

  • 2019.05.30-ны 12:40 минутанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж, Засгийн газрын ордны баруун хойд уулзварт амины Toyota Land Cruiser маркийн автомашин нь зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч 25 настай Б мөргөж гэмтээсэн хэргүүд тус тус бүртгэгдсэн байна.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгдсэн байна.

 

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 160 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүн 20,0 хувиар өссөн бол нийт дуудлага 2,0 хувиар,  зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Удахгүй болох Эх үрсийн баяры өдөр болох гэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дах хэсэгт “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.

Shuud.mn
Сонин хачин
Apple iPhone XS MAX/Samsung Galaxy S10+/Huawei P30 Pro/Huawei Matebook X Pro:
Apple iPhone XS MAX 512GB $800 USD, iPhone XS $750 USD, iPhone X $600 USD, Samsung Galaxy S10+ $700 USD, Google Pixel 3 XL $500 USD, Huawei P30 Pro $600 USD, Huawei Matebook X Pro 16GB 512GB $950 USD, Razer Blade Pro Laptop $800 USD, DJI Osmo Pocket Handheld $200 USD {Brand New & 100% Original} Skype Chat: mobiletradeaccess Whats-App: +447452057396 LINE CHAT: mobiletradeaccess
2019-07-20
Sd:
Zuun rulitei hygatsaa ni duussan Japan mashinuudiig hyazgaarlaj huulind tysgah ni zuv bna oo
2019-06-06