С.Эрдэнэ даргын УХААРАЛ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2019.05.31) мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Монгол Улсад хариуцлагын тогтолцоо алдагдаж, популист улстөрчдөөр дүүрснийг хэллээ. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний дарга “Монгол Улс шударга ёс ярьж, цээжээ дэлдсэн, популист алхамтай улстөрчдөөр дүүрсэн” гэдгийг одоо л ухаарч буй гэнэ. Энэ тухай тэрбээр “Монгол оронд хариуцлага гэх зүйл байхгүй болжээ. Хариуцлага хүлээж чаддаг нэг ч улстөрч, нэг ч төрийн албан хаагч алга. Монголын төр, УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх чадамжгүй болсон гэдгээ удаа дараа харууллаа” хэмээн өөрсдийнхөө үнэн төрхийг хэллээ.
Ийм нөхцөлд сөрөг хүчин болсон АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэдгийг АН-ын дарга хэлж байна. Нийслэлийн төв талбайд болсон өчигдрийн жагсаалд 30 орчим мянган иргэн оролцсон аж. Мөн 19 аймгийн төвд 12 орчим мянган иргэн жагсч, эсэргүүцлээ илэрхийлжээ. АН-ын энэ тэмцэл цаашид үр дүнд хүртлээ бүх хэлбэрээр үргэлжилнэ гэдгийг дарга нь хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ