Аагим халуунд ажлын цагийг багасгах санал гаргажээ
2019-05-31

 

Оросын хөдөлмөр эрхлэлтийн холбооны алба болох Роструд ажил олгогчдод хандсан хэд хэдэн зөвлөгөө гаргажээ. 


Тодруулбал, аагим халууны улиралд ажилтнууддаа анхаарал тавихыг удирдлагуудад хандан зөвлөсөн байна. Тэдгээрийн дунд ажлын цагийг багасгах зөвлөгөө ч багтжээ. 


“Агааржуулалтыг сайжруулан дулааны зохистой горимыг хадгалж, ажил дээр ажилтнуудад завсарлага авах боломжийг бүрдүүлэх, амралтын өрөө хэсгийг гаргах, ажлын байран дээр үргэлж ундны ус болон шаардлагатай эм бэлдмэл бүхий эмийн сан байрлуулах шаардлагатай” гэж Роструд-ын мэдэгдэлд дурджээ. 

 

Түүнчлэн цельсийн  +28 хэмээс дээш хэмтэй өдөр ажлын цагийг нэг цагаар багасгах, +29-өөс дээш бол хоёр цагаар, харин цельсийн +30,5-аас дээш хэмтэй өдрүүдэд ажлын өдрийг дөрвөн цагаар багасгахыг зөвлөсөн байна. Харин хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүст илүү “энэрэнгүй хандаж”, 27 хэмийн үед ч ажиллах цагийг нь багасгахыг зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин