Трамп Зеленскийг Вашингтонд урьжээ 
2019-06-02

 

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Вашингтонд албан ёсоор айлчлах урилга хүлээн авсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


“Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд Вашингтонд албан ёсны айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлсэн” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Түүнчлэн, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь хоёр орны стратегийн бат бөх түншлэлийн дохио хэмээн Зеленский цохон тэмдэглэжээ. 


Энд дуулгахад, “Тусгаар тогтнол, хараат бус байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь Украинд дэмжлэг үзүүлэх тухай ” хуулийн төсөл нь зэвсэг нийлүүлэх, батлан хамгаалахын нисдэг төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх, замаар Украины батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэх, Украины кибер довтолгоог сөрөн зогсох чадварыг бэхжүүлэхэд чиглэгдсэн байна. Энэ хууль батлагдснаар Украин руу танк болон хөлөг онгоц эсэргүүцэх түүнчлэн агаараас эсэргүүцэн хамгаалах системийг АНУ-аас нийлүүлэх магадлалтай гэнэ. Түүнчлэн энэ баримт бичигт Украинд АНУ-ын цэрэг-улс төрийн гол холбоотон гэсэн статус олгохоор тусгагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зеленский Трампаас Орсоор Крымийг эргүүлж авхад тусламж гуйж байгаа нэг бол Украни улсад Америкийн цэргийн бааз Пуужин байруулах гэж байгаа биз
2019-10-24