Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдана
2019-06-03

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдана. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

 

 

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд. 

 

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Улсын Их Хурлын даргын хурлын өрөөнд;

 

•Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

 

•Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

 

•Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд хуралдана. 

Shuud.mn
Сонин хачин
Монгол улс 76 мандаттай нэг тойрог байх нь хамгийн зөв.
2019-06-03
НЭГ ТОМ ТОЙРОГ БОЛГООЧЭЭ, УЛС ОРОН ЖАЛГАНД ОРЖ ДУУСЛАА.
2019-06-03