Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна
2019-06-03

“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ.

 

Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Худлаа ш дээ . Хаана байна тэр мах чинь
2019-06-03