Согтуу жолооч хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээжээ
2019-06-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийн баяраар буюу зургадугаар сарын 1-нд хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ.

 

Тодруулбал 2019.06.01-ний өдрийн 18:12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд  Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.

 

Уг этгээд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон дээрх зөрчлийг гаргажээ.

 

Мөн 2019.06.02-ны өдрийн 19:30 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин