Неймар 5 жил хоригдож болзошгүй

Бразилийн шигшээ багийн ахлагч Неймар таван жилийн хорих ял авч болзошгүй хэмээн ВВС агентлаг мэдээллээ.
Учир нь түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны өдөр Сан-Паулогийн цагдаагийн газарт нэгэн бүсгүй хандсан бөгөөд Парист байхдаа Неймарт хүчирхийлүүлсэн хэмээн мэдүүлжээ.
Түүний өргөдлийг цагдаагийнхан хүлээж авсны дээр удахгүй хөлбөмбөгчин болон хохирогч эмэгтэйгээс мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа гэнэ.
Неймарын гэм буруутай нь батлагдвал нэгээс таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж болзошгүй юм. Харин Неймар энэ хэргийг эрс няцаасан бөгөөд өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ