Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 орноос 62-т эрэмблэгджээ
2019-06-03

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ”Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-ыг танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэхүү тайланд дэлхийн 63 улсыг харьцуулан гаргадаг бөгөөд нийт 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Уг тайлангаас тус улсын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа,  дэд бүтэц үзүүлэлтүүдээр ямар оноотой хэддүгээр байрт яваа болон өмнө жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж байгаагаа харах боломжтой юм.

 

Энэ жил өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улс тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улс сүүлийн байруудад орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ.

 

Монгол Улс өрсөлдөх чадвар эрэмбээрээ 63 орноос Венесуэл улсын өмнө буюу 62-т  хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь Эдийн засгийн тамир тэнхээ 58-т байгаа бөгөөд өнгөрсөн жил 48-т байсан аж.

 

Өрсөлдөх чадварын оноо буурахад хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдлаас гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд нөлөөлж байгааг Судалгааны мэргэжилтэн Ч.Ганбат онцоллоо.

 

Монгол Улс 2015 оноос тус тайланд оролцож байгаа юм. 

 

Л.Отгонмягмар

 

Shuud.mn
Сонин хачин
ЮҮ Ч ГЭХЭВ:
3,0 ХАН САЯ ХҮНТЭЙ 100,0 САЯ МАЛТАЙ, ДЭЛХИЙН БҮХ БАЯЛАГТАЙ, ХЭЗЭЭ Ч ДАЙН БАЙЛДААН БОЛЖ БАЙГААГҮЙ ШАХАМ, ГАЗАР ХӨДӨЛДӨГГҮЙ, ГАЛТ УУЛ ДЭЛБЭРДЭГГҮЙ, ЦУНАМИ БОЛДОГГҮЙ, ҮНДЭСТЭН ХООРОНДЫН БОЛОН ШАШИН ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨНГҮЙ, ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ТОМ ХҮЧИРХЭГ 2 ХӨРШТЭЙ, ДЭЛХИЙН БАЯН ТАРГАН БҮХ УЛСААС ХАНДИВ ТУСЛАМЖ БАЙНГА Л АВДАГ,ХЭДЭН МЯНГАН ОНЫ ШИЛДЭГ УЛСТӨРЧИДТЭЙ, ХЭДЭН МЯНГАН ОНЫ ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧТАЙ, ИЙМ Л УЛС ОРОН ДОО. ДЭЛХИЙД ХОЙНООСОО 1-Р БАЙР БУЛААЛДАЖ ЯВАХ Ч ГЭЖ ДЭЭ.
2019-06-04
yag bodit baidal bol ene. hussen ch huseegui ch ene bol bodit unen. odoo yaaj zasah vee gedgee l bodie.
2019-06-03
Арчаагүй...төр засагийн удирдлага гэгдсэн илжигнүүд...гахайнууд.,,энэ улс орныг өнөөдөр ийм бдалд оруулсандаа ичээээээээээч.....
2019-06-03
buru:
mongol 30 jil medleg iig ulundan gishigsan uchur yuu orsoldoh chadvver yarji bn dooooo
2019-06-03