“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” уран зургийн уралдааны шилдгүүдээ шалгарууллаа
2019-06-03

МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сониноос 2019 онд  Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойтой давхцаж буйг тохиолдуулан цуврал арга хэмжээ явуулж буйн нэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай ЕБС-иудын бага, дунд ангийн сурагчдын дунд  уран зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг оролцогсдыг шагнах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Ёслолын арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин нар оролцлоо. Сурагчдын төсөөлөх ур чадвар, уран зургийн мэдрэмжийг хөхиүлэн дэмжих,  Монгол-Хятадын найрамдалт харилцаа хүүхэд багачуудын нүдээр хэрхэн харагдаж буйг уран зургаар нээн харуулах замаар Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд  БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам, Хятадын соёлын төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэ удаагийн уран зургийн уралдаан “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдвийн дор болж өнгөрөв.

Уралдаанд хятад хэлний сургалттай Үй Цай, Найрамдал, Дархан Цайхун, Хишиг, 23-р сургууль зэрэг сургуулиудын нийт 120 бүтээл ирсэн бөгөөд 1-2, 3-5, 6-8-р анги гэсэн ангиллаар тус бүр 3 шагналт байрыг шалгарууллаа.Үүнд:

 

 1-2-р анги:

 

1 дүгээр байр: Үй-Цай дунд сургуулийн 1-Б ангийн сурагч Г.Ундраа

2 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 2-Б ангийн сурагч Л.Анар

3 дугаар байр: Хишиг дунд сургуулийн 1-В ангийн сурагч Л.Урангоо

 

3-5-р анги:

 

1 дүгээр байр: Найрамдал дунд сургуулийн 3-А ангийн сурагч Ө.Гүнсансар

2 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 4-А ангийн сурагч М.Гэрэлтэх

3 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 5-Б ангийн сурагч Э.Мөнхжин

 

6-8-р анги:

 

1 дүгээр байр: Хишиг дунд сургуулийн 7-А ангийн сурагч Д.Булган

2 дугаар байр: 23-р дунд сургуулийн 6-Е ангийн сурагч У.Марал

3 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 6-В ангийн сурагч Б.Эгшиглэн нар тус тус шалгарч, уралдааны ивээн тэтгэгч БНХАУ-ны ЭСЯ-наас 150.000, 100000, 50000 төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс болон дэмжигч байгууллага болох  Хятадын соёлын төвийн нэрэмжит бэлэг дурсгалын зүйлээр шагнууллаа. Мөн шалгарсан бүтээлүүдийг агентлагийн сонин, мэдээллийн цахим хуудсаар түгээн олны хүртээл болгох юм.

 

Үндэсний МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сониноос 2019 онд  Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойтой давхцаж буйг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааныг энэ жилийн 4 сард амжилттай зохион байгуулсан юм. Тус сонин нь Монгол улс дах цорын ганц хятад хэлээрх тогтмол хэвлэл бөгөөд Монгол, Хятад хоёр улсын найрамдлыг бэхжүүлэхэд өөрийн  гэсэн хувь нэмрээ оруулсаар байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Shuud.mn
Сонин хачин