Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг саатуулжээ
2019-06-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Амралтын өдрүүдэд /2019.06-01.02/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

 

  • 2019.06.02-ны өдрийн 23:05 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын 4 хүн гэмтсэн,  

 

  • 2019.06.01-ний өдрийн 19:45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг “Бутын шил” гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан хэрэг,

 

Бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2  осол онхолдох, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

 

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсл осолд өртсөн шатлгаан нөхцөлийг судлан үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой.

 

Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай.

 

Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.

 

Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sogtuu joloich nart onogdoh shiitgeliig nemegduuleh heregtei. zuvhun erh hasaad yamar ch nemergui. torguuliig n u dur. bas nemj barivchildag estoi 30 honog ch yum uu. dderees n gudamj zamiin ajil hiilgedeg bolmoor yum. arai l aimaar bn. zuulduud bnaa
2019-06-04
Согтуу жолооч нарыг эрхийг 2 жилээр хасаад 30 хоног баривчилдаг болох хэрэгтэй байна.
2019-06-03
Zochin:
Lalaryyd arxi zardgui udur.xaanasa arxi olood gydarchdag bnaa . Bayariin ururuur yadaj tesej bolrgui archaagui gulugnuud
2019-06-03
Zochin:
Lalaryyd arxi zardgui udur.xaanasa arxi olood gydarchdag bnaa . Bayariin ururuur yadaj tesej bolrgui archaagui gulugnuud
2019-06-03