Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзав
2019-06-04

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглээд, энэ онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах, залуу судлаач, дипломатуудын оролцоотой “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулж, энэ чиглэлээр Японы судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд эл чиглэлд үргэлжлүүлэн мэдээлэл солилцож ажиллахаар тогтов.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин