Дорнод аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд хүү нь эцгийнхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Аав хүү хоёр муудалцаж, улмаар хүү нь аавыгаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй аж. Талийгаач эцэг нь 64 настай бол хүү нь 27 настай аж. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ