195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүллээ
2019-06-04

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын хяналт шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

 

Шалгалтаар нийт 3009 зөрчил илрүүлж 1969 зөрчил буюу 65.4 хувийг арилгуулж, 49 аж ахуйн нэгжид 43000.0 мянган төгрөг, 23 албан тушаалтанд 7400.0 мянган төгрөг, 30 иргэнд 6300.0 мянган төгрөг, нийт 56800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. 


Хадгалалтын хугацаа дууссан 93 нэр төрлийн 531 ширхэг 1306.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хурааж, хууль бусаар олсон 58.5 мянган төгрөгийг улсын орлогод оруулахаархураан авч, нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна.


Мөн шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй худалдааны 171, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 26, нийт 195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 4 аж ахуйн нэгжийн хоолны газрын ангилал, зэрэглэлийг бууруулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Bolioo,er tusgai zovshooroloor yadag yum bee,avilgaiin neg helber, bugd l zarah heregtei,heden tom delguuriin borluult muudahaar iim yum hiij bgaa yum
2019-06-05
Сайн:
Саын байна бүгдииин хааа хохин
2019-06-04