Өрхийн эмч нар "зовлон"-оо хэлэлцлээ
2019-06-04

Эрүүл мэндийн яам, НЭМХ-ээс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид эхний ээлжинд санхүүжилт шийдвэрлэх шаардлагатайг хэлж байна. Санхүүжилтийн дутмаг байдал, үдийн хоол,  баяр ёслолын амралт, нэмэлт цаг байдаггүй нь залуу эмч нарт энэ салбарт ажиллахгүй байгаагийн шалтгаан болж буй. Мөн  хүний нөөцийн тогтворгүй байдал, ӨЭМТ-д эмч, сувилагчдын хүрэлцээ муу, тус салбарт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр боловсон хүчин дутмаг байгааг хөндлөө. Үүнээс гадна нэг хүнд ногдох зардал 15 680 төгрөг байгаа нь хүрэлцдэггүй гэдгийг өрхийн эмч нар хэлж байна.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Одоогоор өрхийн эмнэлгүүдэд 16 дижитал рентген аппарат байгаа. 2021 он гэхэд дүүргүүдийн өрхийн эмнэлэгт тавыг нэмж өгөхөөр болсон. Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ болоод сүрьеэг анхан шатанд нь өрхийн эмнэлэгт үздэг нь ачааллыг нэмдэг. Дараагийн асуудал нь өрхийн эмнэлгүүдийг хувийн хэвшил болгох талаар эмч нарын саналыг шийдвэрлэх хэрэгтэй.

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, үзлэг оношлогоо болон эмчилгээ сайжирсан. Энэ жил өрхийн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх , тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, ӨЭМТ-ийн их засвар, оюутны даатгалыг улсаас хариуцдаг болгох зэрэг асуудлыг ЭМЯ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлнэ” гэдгийг хэллээ.

 

Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол оролцож, өрхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хүн болгон бодож байгаагаараа тайлбарлах биш нэгдсэн бодлого гаргаж шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.

 

Б.Энхжаргал,  Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЭМД-уйлчилдэг хувийн эмнэлэг болгох нь зутэй дээ.
2019-06-05
тИРГЭН:
Өрхийн зарим эмч нар мэдлэг муу мөртлөө ААШ нь дийлдэхгүй эмч нэртэй юмнуудаа СОЛИМООР ЮМ БЗД-ийн Happy town -ий ӨРХИЙНмэч АРАЙЛ ТЭНЭГ, ААШ МУУТАЙ
2019-06-05
onoodor han uul duurgiin 15r horoonii orhiin emlegt huuhdee daguulj ochood shees tsagaan horhoin shinjilgee ogii gesen chin tolbortei genee.orhiin emleguud tolbortei huviin emleg bolson umuu. getel duurgiin emleg n ter buh shinjilgeeg unegui hiij baih um
2019-06-04