Уралын турбины үйлдвэр Монголд засварын төвөө нээнэ 
2019-06-04

    

 

ОХУ-ын “Ротек” группын Уралын турбины үйлдвэр Монголд цахилгаан станцын уурын турбины засвар үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгаа тухай РИА новости агентлаг мэдээлжээ. 


Өмнө нь, тавдугаар сарын 29-ний өдөр “РОТЕК” Хувьцаат нийгэмлэг болон “Уралын турбины үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Михаил Лифшиц Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм. Уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев нар байлцжээ. 


Уулзалтын үеэр Михаил Лифшиц ойрын саруудад ДЦС-4-д уралын шинэ турбин угсрахаар бэлтгэж байгаа талаар болон хоёр жилийн дотор энэ станцад дөрвөн шинэ турбин угсарч суурилуулахаар төлөвлөж байгаа талаар ярьсан байна. Түүнчлэн Уралын турбины үйлдвэр Улаанбаатарын ТЭЦ-3 станцыг шинэчлэхээр төлөвлөж байгаа талаар онцолжээ. 


Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монголын эрчим хүчний байгууллагууд улс орныг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой болох юм.  

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Lala:
Ahiad l tostoi kholildoj udur bur uhuuldag mash ikh zarlagatai 69 uu unakhaar shiidjee
2019-06-05
Сайн шүү манайхан эсгий табочик хийхээс өөр шидгүй улс
2019-06-04
Bolohgui sergeegdeh erchim chuch odoo orood Irene naadah uildver chin dampuuraz bgaa
2019-06-04
Иргэн:
Хүргэн хүчээ харуулж, хадамдаа ашигтай төсөл авч өгч ээ.
2019-06-04
Иргэн:
Хүргэн хүчээ харуулж, хадамдаа ашигтай төсөл авч өгч ээ.
2019-06-04
Gai bolson orosuud zailaa
2019-06-04