ТАСС: Монголд ган болсны улмаас 100 мянга орчим зээр Орос руу нүүдэллэжээ 
2019-06-05

 

Монголд олон жил ган болсны улмаас өнгөрсөн өвөл Өвөр Байгал руу 100 мянга орчим зээр нүүдэллэсэн гэнэ. Энэ нь ажиглалт хийснээс хойших хугацаанд гарсан хамгийн их нүүдэл гэж Даурскийн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Вадим Кирилюк мэдэгджээ. 


“Өнгөрсөн өвөл Монголоос нүүдэллэсэн зээрийн тоо сүүлийн зуу орчим жилд тохиосон хамгийн  ихд тооцогдож байна. 100 мянга орчим зээр Өвөр Байгал мужийн нутаг дэвсгэрээр тархсан. Үүний анхдагч шалтгаал нь сүүлийн 20 жилд Монголд тохиосон ган гачиг юм. Харин энд өвөлжсөн зээрийн сүргээс зарим нь тавдугаар сарын сүүлээр Монгол руу буцсан” хэмээн Вадим Кирилюк ТАСС агентлагт ярьжээ. 


Эрдэмтний өгүүлснээр өвөл нүүдэллэх үедээ зээрийн сүрэг олноороо Орос-Монголын хил дагуух өргөст торонд тээглэн үхдэг байна. 


Мөн Монголоос зээрийн сүрэг нүүдэллэж ирсний улмаас Өвөр Байгал мужийн нутагт 2016 онд 2.5 мянган тоо толгой байсан зээрийн тоо толгой  2018 онд 7 мянга хүртлээ өсчээ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Энэ амьтан ялтай билээ амьдрахын эрх энэ олон зээр эргэж орж ирэхгүй дээ том гарз тохиолоо
2019-06-05