Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2019-06-05

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

 

  2019 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойш эргэж , бусад нутгаар  баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулaсаар секундэд 13-15 метр хүрч  ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ, бороо орохгүйСалхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин