Ши Жинпин: Путин миний хамгийн сайн найз 
2019-06-05

Өнөөдөр буюу зургаадугаар сарын тавны өдөр БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-д хийх айлчлалаа эхлүүлнэ. 


Энэ айлчлал эхлэхээс өмнө тэрбээр ТАСС агентлагт ярилцлага өгчээ. 


Ши Жинпин энэ ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан уулзалт бүрийг санахад сэтгэлд таатай байдаг хэмээсэн байна. Тэрбээр 2013 оноос хойш Путинтэй 30 гаруй удаа биечлэн уулзсан, утсаар байнга ярьж, захидал бичилцдэг гээд Путинтэй хийсэн яриа “өргөн сэдвийн хүрээнд” болдог хэмээжээ. 


Ярилцлагын үеэр тэрбээр Оросын төрийн тэргүүнтэй харилцах харилцаа нь харилцан хүндлэл дээр үндэслэгдсэн гээд бусад гадаад орнуудын төрийн тэргүүнүүд дундаас Путин “хамгийн дотны, найдвартай найз” гэжээ. 


“Хурдны галт тэргэнд өрнүүлсэн яриа, Тянжин дахь хоккейн талбайд уулзсан албан бус уулзалт, Бали арал дээр ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тэмдэглэсэн” гээд олон уулзалтыг Ши Жинпин дурдаад  Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн дэлхий дахины үйл явдалд хандах үзэл бодол ойр, улс орноо удирдах арга барил нь олон талаар ижил байдаг хэмээн ярьсан байна. 


Мөн “үндэсний сэргэн мандалтын түүхэн зорилтыг бид хэрэгжүүлэх ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 


Энд дуулгахад, БНХАУ-ын дарга Ши Жинпиний Орост хийх айлчлал зургаадугаар сарын тавны өдөр Москва хотноо эхэлж, зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажиллагаанд оролцсноор үргэлжлэх юм. 


Айлчлалын үеэр 30 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 


Ши Жинпин зургаадугаар сарын тавны өдөр Путинтэй уулзаж, дараа нь Оросын Засгийн газрын гишүүдтэй уулзах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Соёлын хувьсгал гэдэг шиг соёлын ижилсэл гэгч гарч ирэх нь үү
2021-03-11