Түрээсийн 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлнэ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Хөрөнгийн дутагдалтай 1542 айлын орон сууцны барилга баригдаж дуусаагүй байсан. Өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны зээлээр барьж дуусгах шийдвэр гаргасан. Улаанбаатар хотод Буянт-Ухаа II хорооололд 972 айлын орон сууц ашиглалтад орж байна.
Энэ орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байна. Таван жилийн хугацаатай түрээслүүлээд дараагаар нь өмчлүүлж болно гэлээ.
-Түрээсийн орон сууцны барилгаад ашиглалтад бүрэн орсон уу?
-Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууц ашиглалтад орж байна. Улаанбаатар хотын захиргаа болон Говь-Алтай, Булган аймгийнхан таван жил түрээслүүлээд дараагаар нь өмчлүүлж болно гэсэн шийдвэр гарч байна.
-Буянт-Ухаа II хорооллын барилгын халаалт шийдэгдээгүй гэсэн?
-972 айлын орон сууц 75 тэрбум төгрөгөөр босч байна. Дэд бүтцийг ашиглалт оруулсан байгаа. Нэг ам.метр нь 1 сая 460 мянган төгрөгийн ханштай. Нийслэлийн орон сууцны корпораци энэ асуудлыг шийднэ.
-Түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт орох уу?
-Түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт орно. Түрээсийн орон сууцанд орно гэсэн иргэдийн хүсэлт их байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ