Сэргээгдэх эрчим хүчний хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2019-06-05

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг цэгцлэх өөрчлөлтийг уг хуулиар оруулж байгааг ажлын хэсэг онцолж байгаа. Гишүүд сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа.

 

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын чуулганд Б.Баттөмөр гишүүн танилцуулахаар болж, хуралдаан өндлөрлөлөө. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин