Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ
2019-06-05

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг  УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.  ҮХЦ-ийн гишүүнээр  ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан дэвшүүлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн М.Энхболд: 

 

-Г.Баясгалан даргыг дэмжиж байна. Сайн, зоригтой ажиллаарай. УИХ-ын Тамгын газраас асуухад өмнө нь бичиг ирж байсан уу?

 

УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Түвшинжаргал:

 

-ҮХЦ-ийн гишүүн н.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан бичиг дөрөвдүгээр сард ирсэн. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын дарга ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлсэн.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь саналаар Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Амжилт хүсье. Үндсэн хуулийн шүүхийн олон улсын харьцуулсан онолын чиглэлээр том ном орчуулсан байгаа. Энэ бол ҮХЦ-ийн гишүүн болоход нь туршлага болсон байна. Онол туршлага, хуулийн нарийн мэдлэг хосолсон ажлыг амжилттай хийнэ гэдэгт танд Төрийн байгуулалтын байнгын хороо итгэж байна гэлээ.

 

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Хуульзүйн байнгын хороонд танилцуулах юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗАНДАНШАТАР ЛҮНДЭЭЖАНЦАН НАРТ:
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД БОЛОВСОН ХҮЧНЭЭ БАЙРШУУЛАХ ЗАМААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АМЫГ БАРЬЖ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХНЭЭ ДЭЭ.... ТЭГЭЖ Ч ЯРИХГҮЙ ШҮҮ... УЛСТӨРӨӨР ХООЛ ОЛЖ ИДЭЖ ЯВААГҮЙ ҮЙ ОЛОН ХУУЛЬЧИД ДУНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БОЛНО ДОО ....
2019-06-05
Монгол хүү:
АМЖИЛТ ЕРӨӨЕ.
2019-06-05
Ноён нуруутай хүн санагдсан:
Сайн хуульч. Цэц ганц гайгүй гишүүнтэй болох нь
2019-06-05