Ш.Раднаасэд: Г.Баясгаланд хуулийн салбараа мэдэхгүй нь зовлон байхгүй

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүнд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна.
Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.
Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа, хуулийн шаардлага хангаж байгаа учир ҮХЦ-ийн гишүүнд томилохыг дэмжиж өгөхийг УИХ-ын дарга хүслээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хуулийн салбарт том албан тушаал хашиж байгаа хүн цагаан толбо үлдээж болохгүй. Г.Баясгалан дарга 33 жил төрийн албанд ажилласан гэж байна. Гэтэл 1996-1998 онд хуулийн салбарт ажиллаагүй байна. Ийм цагаан толботой байж болохгүй.
ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигч Г.Баясгалан:
-Би 1996-1998 онд БНЭУ-ийн Дели хотод суралцаж байсан.
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Би Г.Баясгалан даргыг дэмжиж байна. Энэ салбарт мэдэхгүйн зовлон байхгүй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. ҮХЦ-ын гишүүн Г.Баясгаланг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ