Бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноожээ
2019-06-05

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас “Э гэгч нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт бага насны хүүхэд болох Э гэгчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаад орж, хүчиндсэн гэх” хэрэг,

 

Мөн “М гэгч нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу өөрийн төрсөн охин 12 настай Д-г хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орсон” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд Э нь бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ  ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
Араатан гэхэд хүн арчаагүй муу амьд явахаар сайн үхсэн лээр
2023-10-18
Ashgui dee
2019-06-08
Ашгүйдээ
2019-06-06