ТЕГ-ын даргын томилгоог хууль бус гэж үзэн ҮХЦ-д ханджээ
2019-06-06

 

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг хууль бусаар томилогдсон гэж ҮХЦ-д өгчээ. Энэ жил манай тагнуулын дарга нар ихээхэн барцадтай байна.

 

Нэг үе монгол Рихард Зорге гэх нь холгүй шагшигдаж байсан хошууч генерал Б.Хурц олны дунд бараг мафийн гүйцэтгэгч шахуудаа хүртэл элдвээр  хэлүүлж, “Цагдаагийн үүдэнд чулуу нясалж” сууна. ТЕГ-ын тусгай хүчнийхэн том даргын тушаал биелүүлсэн биш  олны дунд зэвсэггүй манаач нарт ир бяраа гайхуулдаг, айлын зоорь ухдаг нэр хоч зүүж орхив. Хэд хоногийн өмнө хурандаа Д.Гэрэл ажлаа өгч байна, нэг том дарга нь ёс бус хэрэг үйлдэж, Прокурорын байгууллагад шалгуулж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдахад ТЕГ-ын дарга нар ихэд цочирдсон бололтой элдэв мэдэгдэл хийсэн нь бүр нэрмэж орхив.

 

Гэрэл даргыг тойрсон дуулиан үүгээр дуусаагүй байна. Өчигдөр Баянзүрх дүүргийн иргэн А.Амгалан, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилсон, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн захирамж нь Төрийн албны хуулийг зөрсөн гэж ҮХЦ-д нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны хуулинд боловсон хүчний насны дээд хязгаарыг 65 гэж заасан байдаг юм байна.

 

Гэтэл Гэрэл дарга энэ жил 69 насны сүүдэр зооглож байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаж Хурц тагнуулч байх ичиж амьдар
2019-06-12
zochin:
zaluuchuud ni bogs boorniihoo asuudliig shiidej chadahgui baina shuu dee. nas nambatai hun n deer bailgui dee. mongol ulsiin undesnii ayulgui baidal ene baigullagaas shaltgaalj baigaa.
2019-06-11
za yag sh dee 61 nastai sh dee, ingej gutgej boldog yum uu
2019-06-10
Gants samarch bgaa uvgun duu
2019-06-08
Boldoo:
Tsets shiideg kk
2019-06-08
Tobo:
69 hurcheed uhsendee shiree sandald horgodood bgii.tetgebertee garah l heregtei l dee
2019-06-07
болд:
тэтгэвэртээ гарсан дээр ҮХЦ хандах нь зөв
2019-06-07
Tobo:
69 hurcheed uhsendee shiree sandald horgodood bgii.tetgebertee garah l heregtei l dee
Залуу хүмүүсээр тагнуулын байгуулагыг удирдуулаж болохгүй ээ настай наадах цаадахаа мэдэх хүн нь хэрэгтэй
2019-06-07
Хөл толгойгоо олохоо байсан Монгол.Бүгд бусдыгаа үзэн ядсан, атаархсан арчаагүйчүүдээр дүүрсэн. Төгсөх цэг нв юу байх бол?
2019-06-07
Tuya:
Ajlaa ogvol taarnaa
2019-06-07
Zochin:
Ajilaa uragshaa yawuulaj bgaa huneer bitgii orold BA's neg Elbegdorj M.Enhbold,Hurtsiin daalgabar uu bitgii soliorood bai
2019-06-07
Gants samarch bgaa uvgun duu
Zochin:
Demii umaar hootsoldoh um.durcgui aashtai huuhed shig .MANAN giinhan aihdaa huuli huchniihneer ih oroldoh um ter hunii nac hend hamaatai um bol...
2019-06-06
ТЕГ ЫН ДАРГАА ХУРДАН ТОМИЛООЧ
2019-06-06
tttt:
ajilla hiij baiga meregjiliin tagnuulch hunii zugeerl ajilin hiilge manan map buh hereg ni ilerch uhlee
2019-06-06
Зочин:
Энэ асуудлаар одоогийн үйлчилж байгаа хуулиар ҮХЦ маргаан үүсгэхгүй юм байна.
2019-06-06
Зочин:
за больж үз, нөгөө хүзүүгүй хулгайч элбэгдорж хэргээ нэг бүрчлэн гараад ирэхээр амиа хорлох гэж байна
2019-06-06
Тийм байна шүү. Гэрэл тэтгэвэрт гарах болсон байна
2019-06-06