ШУУД: УИХ-ын гишүүд босч үг хэлэх заалтыг хасна
2019-06-06

 

11:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаад УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэхээр зөвлөлдөх санал асуулга явуулсан. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ- д өргөн барьжээ. ҮХЦ үүнийг хүлээж авч, Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэвэл яах вэ. ҮХЦ өргөдлөөр асуудал шийддэг болсон. Дэгийн хуулинд Үндсэн хууль хэлэлцэнэ гэж шийдвэрлэвэл яах вэ. Босоо Ганбаа гэж гишүүнийг хочилдог байсан. Тэгвэл одоо гишүүд босч үг хэлэх гэж өөрчлөлт оруулах гээд байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

 

-Үндсэн хуулинд "Монгол Улсын Их хурал төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох эрхийг хадгална" гэж заасан. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 10-аад жилийн өмнө баталсан. 2016 оны УИХ-аас хойш зөвлөлдөх санал асуулга явуулсан. Энэ хүрээнд УИХ-ын дэгээр зохицуулалт хийж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль Дэгийн хуулиар зохицуулагдана. Х.Нямбаатар нарын өргөн барьсан Дэгийн тухай хуульд босч үг хэлэх асуудал туссан байна лээ. Гэхдээ УИХ-ын гишүүд босч үг хэлэх асуудлыг төслөөс хасч байгаа юм билээ. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэх зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсны дэмжлээ. Ийнхүү уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

 

Д.Тэрбишдагва: "Оюутолгой"-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцмээр байна

 

10:20 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэллээ.

 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх саналтайгаа хэлсэн бол гишүүн Б.Бат-Эрдэнэ "Би өмнөх долоо хоногт орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэд, малчидтай уулзлаа. Хөдөө аж ахуй, тэр дундаа малчдын өмнө тулгамдаж байгаа асуулгын хариугаа сонсмоор байна. Үүнд анхаарал тавьж өгөөч. Цаг хугацааны хувьд одоо ач холбогдолтой. Хоёрдугаар "Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх хэрэгтэй байна" гэсэн юм. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Оюутолгой"-той холбоотой асуудлаа Эдийн засгийн байнгын хороо шийдвэрийн төслөө гарган. Шийдвэр гараагүй байхад УИХ шийдвэр гаргахгүй. Байнгын хороо шийдвэрээ гарга" гэлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин