Huawei Оросын компанитай хамтарна 
2019-06-06

 

Оросын үүрэн холбооны томоохон оператор болох МТС болон Хятадын теле харилцааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хуавэй компани Орост 2019-2020 онуудад тав дахь үеийн холбооны сүлжээ 5 G технологи хөгжүүлэхээр хэлэлцээр байгуулжээ. 


Хэлэлцээрт  гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кремлийн ордонд Засгийн газар хоорондын түвшинд болсон бөгөөд энэ ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар байлцжээ. 


Регнум агентлагийн мэдээлснээр, хэлэлцээрийн хүрээнд МТС-ийн өнөөгийн дэд бүтэц дээр 5 G  технологийг нэвтрүүлэх, шийдвэрлэх, LTE арилжааны сүлжээг 5G- ready түвшин хүртэл хөгжүүлэх зэрэг олон талт ажиллагааг тусгасан байна. 

 


Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оросууд хакер талдаа сайн юм чинь хятадуудаар тийм амархан тагнуулаад байхгүй байхаа
2019-06-09
Орос Хятадуудад тагнуулахаар шийдэж дээ
2019-06-06