Ц.Нямдорж: Үндсэн хуульд, зарчимд, мэргэжилдээ үнэнч байгаарай
2019-06-06

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүнд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна. 

 

Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-ҮХЦ сүүлийн үед улс төрийн захиалгаар асуудал шийдвэрлэж байна. Улс төрийн захиалгатай зүйл хормын зүйл шийдвэрлэгдэж байгааг олон нийт мэддэг болсон. Хамгийн сүүлд ҮХЦ УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой  шийдвэр. ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах заалтыг хэзээ оруулах вэ? Г.Баясгаланд энэ үйлдэл рүү гулсаад орчих воо, чи УИХ-ын төлөөлөл шүү гэж захимаар байна. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-ҮХЦ сүүлийн үед өргөдөл дардаг. Улс төрийн захиалгатай эсэх нь мэдэгдэхгүй ажиллаад байгаа шүү. ҮХЦ гишүүн дархлагдсан хүн гэж бодоод байгаа. Энэ хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож ярих зүйл нь байгаа. Тодорхой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага тооцох заалт байгаа. Бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж бодоод уулын аманд сууж байгаа бол том эндүүрэл шүү. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-ҮХЦ гэдэг байгууллага нэр хүндтэй, том байгууллага. Сүүлийн үед ҮХЦ-ээс гаргаж байгаа шийдвэр нэр хүндээ унагаж, гутааж байна. Цэц албан тушаалтны захиалгаар явж байна. ҮХЦ дээр очиж ажиллахаараа үүнийг анхаарах хэрэгтэй. Бид асуудалд зарчимтай хандаж сурмаар байна. Шүүхийн хараат бус байдал, авлигын индексээр Монгол Улс сүүл мушгиж байна. 2019 оны үнэлгээгээр бүүр ухрах магадлалтай. 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Хүний өөдөөс харж байгаад худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс зайлаасай. Бусад руу булзааж болохгүй. Д.Эрдэнэбат дарга өөрөө Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Ийм хүмүүс Монголын төрийн босгоор дахиж алхахгүй байх талаар бодох хэрэгтэй. Г.Баясгалан даргад амжилт хүсч байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би Г.Баясгаланг хоёр удаа Төрийн нарийн бичгийн даргаар авч ажиллуулсан. Гурав дахь дээр нь  С.Бямбацогт сайд болохдоо бас миний үгийг сонсож авч ажиллуулсан. Миний хажууд байсан хүн дандаа дээшээ явдаг. Үндсэн хуульд, зарчимд, мэргэжилдээ үнэнч байгаарай гэж захих гэж байгаа юм. Зарим хүмүүс хажууд байхад өө сэв нь мэдэгдэхгүй байж байгаад өндөр албан тушаалд очихдоо зарчим, зангаа өөрчлөөд явдаг зовлонгийн дундуур туулж гарсан хүний хувьд хэлж байгаа юм шүү. 

 

Алдаанаас холдуулах гэж олон удаа хэлээд болоогүй. Би О.Баасанхүүд зориулж үг хэлэх гэсэн. юм. Чуулганы хуралдаан болгон дээр С.Эрдэнэ, О.Баасанхүү хоёр над руу дайрдаг боллоо. С.Эрдэнэ 1984 онд хүний аминд халдаад шоронд явж байхад би хэргийг нь уншиж прокурор хүн.  О.Баасанхүүгийн сонсогдсон Эрдэнэт гэдэг газар Монголын 2200 жилийн түүхэнд байгаагүй луйвар явагдсаныг таслан зогсооход би байдаг бүхнээ зарсан. Энэ хотод амьдардаг хүн яргийн машинаар орсон. Үүнд О.Баасанхүү өширхөөд байна.

 

Чи миний биеийн тухайд ярилаа. Би 68 кг-тай, 1.68 м өндөртэй. Чи наснаасаа эрт халзан болсон, ордонд улаа харж гүйсээр байгаа наснаасаа эрт хөгширч байгаа. Чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д оруулж ирсэн. Чамд мэргэжлийн чадвар,  мэргэжил байхгүй. Чам шиг 28 хувийн саналаар сонгогдсон хүн байхгүй. 

 

Ийнхүү ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан томилохыг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Нямдорж байгаа хугацаандаа энэ Төрд хэрэг болно.Харин хүн амины хэрэгтэн,тэдний хамгаалагч нар Нямдоржийн арыг харахад бас нилээд хугацаа байна.
2019-06-06
зочин:
Нэмка гэж нэг шударга дүр эсгэсэн тагнуул байнаа. Энэ одоо өөрийгөө юу гэж бодчихсон новш вэ миний хажууд байсан хүмүүс дандаа дээшээ явдаг гэнэ үү. Энэ тэнэг зөнөчихсөн өвгөнийг төрөөс зайлуулаачээ
2019-06-06
Нямка нүцгэн үнэнийг л хэлсэн Оймсны хавчуурга чи 2 юундаа бухимдаав
2019-06-06
ZOCHIN:
JINHENEESEE HUN HOG CHINI BAAS BAASANHUU SHDEE.NYMDORJ BOL TURD HEREGTEI HUN.
2019-06-06
ЗОЧИН:
ЭРХЭМ ЭРЧҮҮД МИНЬ, ИЙМ Ч ХЭРҮҮЛЧ, ХОВЧ, АВИЛГАЧ, ӨШИРХӨГЧ,ЗАНАГЧ, УХВАР МӨЧИД АРЧААГҮЙ БОЛЧИХ Ч ГЭЖ ДЭЭ
2019-06-06
Монголын УЛС ТӨРӨӨС ЯВАХ Ёстой ХҮН БОЛ энэ НЯМДОРЖ.
2019-06-06
Нямка нүцгэн үнэнийг л хэлсэн Оймсны хавчуурга чи 2 юундаа бухимдаав
Zochin:
Niamdorj gedeg hun hog hezee zailah vee.
2019-06-06