Д.Лүндээжанцан: Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна
6-6

 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар төслөө өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан:

 

-Засгийн газрын тогвортой байдлыг хангах өөрчлөлтийг хийж өглөө. Ерөнхий сайдыг дурын байдлаар огцруулаад байдаггүй. Огцруулах бол шинэ Ерөнхий сайдын хамт оруулж ирэх, олонхийн саналаар огцруулах асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж өглөө. Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлогын асуудал дэмжлэг хүлээхгүй бол огцорно. Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарах, Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгох заалт орууллаа. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжихээр заасан. 

 

Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллана. ШЕЗ-ийн 10 хүний тавыг УИХ-аар хэлэлцэж гуравны хоёроор томилно. Дээд шүүхийн шүүгчийг хугацаатай томилно. ҮХЦ-ийн гишүүнд томилох шаардлагыг өндөржүүлж, 9 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгодог болно. 

 

УИХ-ын гишүүдийн тоог нэмээгүй, хэвээрээ байгаа. Бүрэн эрхийнхээ хугацааг уртасгах заалт хориотой байдаг. Судлаачид цаашдаа хүн амын тоо өсөхөд гишүүдийн тоо нэмэгдэх ёстой гэдэг. Гэхдээ өнөөдрийн эрхзүйн орчинд таарч байгаа учир 76 гишүүнээрээ явна. 

 

Орон нутгийн харьяаллыг тусгаж өглөө. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот, орон нутгийн харъяалалтай хоттой болгож,  иргэд хотын даргаа сонгож, өөрийн удирдлагатай болгож байна. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болно хэмээлээ. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалт байгаа гэсэн. Энэ талаар?

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Ерөнхийлөгчийн эрхийг хассан, нэмсэн заалт байхгүй. Ерөнхий сайд, Засгийн газрын бүтцийг томилохтой холбоотой заалт байдаг. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрх олгож байгаа. Засаглалын тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр заалт оруулсан. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сумын засаг даргыг АЙМГИЙН засаг дарга шууд томилдог байхгүй бол Сумдын засаг дарга нар Аймгийн ЗД~ын өөдөөс салаавч л өгнө дөө. Энэ зав үү.
2019-06-07
энхтөр:
1. Дараагийн хүний нэрийг хамтад нь оруулж ирж л байвал, хэд ч огцруулж болдог хуучин нөхцөл чинь засагдаагүй юм биш үү? 2. Бодлогын асуудал нь дэмжигдэхгүй бол ерөнхий сайд нь огцордог юм байж, ерөнхий сайдын бодлого зөв байгаад улсын их хурал дэмжээгүй бол бас л огцрох юм уу? Тэр "хяналт-тэнцэл"(check&balance) чинь яг яаж хангагдаж байгаа юм бэ? Туйлын тодорхой тайлбарлаад өгнө үү. 3. УИХ гэдэг субъект(дан гишүүн биш) өөрөө хэрхэн хариуцлага хүлээх вэ? Өөрөөр хэлбэл сонгуулиас өөрөөр энэ Субъекттэй яаж хариуцлага тооцох вэ? 4. Парламент(УИХ) төрийн эрх барих ДЭЭД байгууллага биш ээээээээээ. Энэ дээд гэдэг үгийг хэрэглэх хэрэггүй ээ.
2019-06-06
зочин:
энэ олон дарга нэртэй сэтгэтэнгүүдэд толгой гэж байна уу?
2019-06-06
Д.ЦЭВЭЭНРАВДАН, ХОВД АЙМАГ:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дэмжиж байна, яаралтай хэлэлцэн батлахыг хүсье
2019-06-06