"Талын салхи" мото наадам тав дахь жилдээ болно
2019-06-06

Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи – 2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-ний өдөр зохион байгуулах гэж байна. Наадмын зохион байгуулагчид өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Caption

 

Тус мото наадмын гол онцлог бол тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлах, гурван улсын хамтарсан “Цайны зам” төслийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцохоор болоод байна.

 

Энэ сарын 8-ний өдөр арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд 11.00 цагт албан ёсоор нээж, 800 мото спорт сонирхогчид цуваа болон “Чингис хааны хөшөөт цогцолбор” руу хөдлөх юм.

 

Мөн тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотициклийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд орой нь Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Дижитал хамтлаг, Click click boom, Rapper Gee, Rapper Desant, Rapper NMN, Gang, DJ Zaya, Dj Tuvshin, DJ ladies нар оролцож ая дуугаа өргөх юм байна. 

 

Мөн уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин