Эрин үедээ “дархлагдсан” С.Эрдэнэ вангийн хамаатнууд
6-6

Төр бол бөх юм гэж хэлээд манай үндэсний бөхийн залуу аварга улс төрд орж явчихсан билээ. Төр бол ураг төрөл юм хэмээн өнөө цагийн монголчууд бид итгэхээс өөр аргагүй болж байна. Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлаг, улсын үйлдвэрийн газар, хороодын дарга, удирдах албан тушаалтнуудыг хараад ийн бодов. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэдэг нь аргагүй юм байна хэмээн бас хүлээн зөвшөөрөв. Ийнхүү үр хүүхэд, хамаатан садан, ураг төрлөөрөө төрийн албыг хашиж, засгийн ажлыг залж байгаа нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн гайхамшиг гэхээс өөр арга алга.

 

 

Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээ. С.Эрдэнийн энэ гайхамшгийг нэг их холоос хайх хэрэггүй. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн эхнэр, хүү, охин нь  төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нь ураг төрлөө улс төрд дархалсных нь нэг жишээ болж үлдсэн юм. Баянгол дүүрэгт өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ИТХ, Засаг даргын Тамгын газар, хороо гээд төр захиргааны шат шатны байгууллагад Эрдэнэ вангийн удам угсааныхан тамга атгаж байна.  

 

Эхнэр хүүхдүүд. С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар нь эдүгээ Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байгаа. Харин С.Эрдэнийн хүү Э.Ганболор эдүгээ Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд даргын албан тушаалыг хашиж байгаа ажээ.  

 

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд С.Эрдэнийн хүргэн нь. Өөрөөр хэлбэл төрсөн охин Э.Содгэрэлийнх нь нөхөр. Г.Энхболд хадам аавыгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналтын байцаагч, ХАХНХ-ын сайд байхад Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Тэрээр мөн Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч ажээ.

 

Хамаатнууд. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Жаргалсайхан С.Эрдэнэ гишүүний хамаатан. Тэрээр “ОБ пресс" ХХК-д менежер ажиллаж байсан бөгөөд Баянгол дүүргийн АН-ын бүх хэвлэх зүйлсийг хариуцдаг гэнэ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтангэрэл мөн л С.Эрдэнийн хамаатан бөгөөд 2012-2016 онд Баянгол дүүргийн наймдугаар хорооны Засаг даргаар ажиллаж байжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн мөн л хамаатан нь. Тэрээр С.Эрдэнийн хамаарал бүхий “Төгс эрдэм” сан, С.Эрдэнийн үүсгэн байгуулж, хүү нь захирлаар нь ажиллаж байсан “Молор констракшн” ХХК-д менежерээр ажиллаж байсан нэгэн. С.Эрдэнийн үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын БНСУ дахь гадаад харилцааны албанд мөн л менежерээр ажилласан нь намтарт нь дурайж байх аж.  

 

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нарангэрэл С.Эрдэнэ гишүүний бие төлөөлөгч, туслахаар нь ажиллаж байгаад Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанд иргэний оролцооны хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Г.Нарангэрэл Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд С.Эрдэнийг ХАХНХ-ын сайд байхад яамных нь Төрий захиргаа удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байснаас харахад С.Эрдэнийн маш ойрын, итгэлт хүн ажээ. Тэрээр мөн Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Давааням 2012-2016 онд Баянгол дүүргийн зургадугаар хорооны Засаг даргаар ажиллаж байжээ. С.Эрдэнийн хамаатан Д.Дорждулам, түүний хүү С.Мөнгөнтулга нар мөн эдүгээ Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй юм. Хэн хэн нь Баянгол дүүрэгт хорооны Засаг даргаар ажиллаж байсан аж.

 

Намтар нь олон нийтэд ил байдаг ИТХ-ын төлөөлөгчдийг нь шүүхэл л С.Эрдэнийн хамаатан садангууд ийм байна. Тэр бүр олны анхааралд өртдөггүй төрийн албад, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, сургууль, цэцэрлэг зэрэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хамаатан садан, ураг төрлийнхөн байж мэднэ. Ингэж хардах үндэслэлийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн жишээнээс харж байна.

 

Эх  сурвалж: 24tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
зОчин:
1984 онд С.Эрдэнээг ял аваад шоронд ороход прокурор нь Нямдорж гуай бсан гэсэн. Шоронгийн хулгайчаар бид удирдуулж бгаа хойно монгол хөгжихгүй.
2019-06-08
Зочин:
Алуурчин С. Эрдэнэ даргатай АН ард түмэн юу ч хүоээгээд нэмэргүй. Үнэхээр харамсаж бна. АН ийм хүнээр дарга болгочихоод яаж сонгуульд ялах юм бэ.
2019-06-08
Ter:
Bi l lav erdeneegiin achaar niigmiin daatgaliin dutuugaa nohoj boglyylsen ene ajil olon hynd hereg bolson ni margahiin argagy
2019-06-08
zochin:
arai heternee
2019-06-08
baasan:
erdene....mordond
2019-06-08
zochin:
ene tsundger gedes xetsee xagarax bol
2019-06-07
Жирийн иргэн:
Ямартай ч УИХ-ын гишүүдээс арай илүү ажлыг дүүрэгтээ хийсэн хүн шүү дээ.
2019-06-06
юу хийсэн юм бэ нэрлээч
Зочин:
Пиздаааааа юмаа хэрэг алга
2019-06-06
Erdene bayngoliin ezen yum bol zasag darga-g ajil hiilguulj horoololiin nuur tsaraig gutaaj bga ene olon tuutsnuudee zailuulj gar deerees naimaa hiij bga humuusee tsegtslej duuregee tseverleech.dandaa duurgiin darga erh medeltnuudiin hamaaral buhii tsuutsnuud.shaardlaga tavisan horoodiin ajiltnuudiig ajilgui bolgoo ter dargiin gariin usegtei iim hunii amaatan gesen humuus bna.horoolol hogiin tseg shig bollooo/.
2019-06-06
Shuud.mn yanhanii sheesnuud udur bolgon Erdene iig muulj bichdeg boljee. Shuud.mn bol tembuutei yanhanii zulbadasnuud
2019-06-06
munguu:
Найз аа! Жаахан соёлтой байна уу? Өөрийнхөө хэн бэ гэдгийг ингэж ил тод зарлах шалтгаан бгаамуу?