УИХ-ыг Ерөнхийлөгч ТАРААНА
2019-06-07

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байна. Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн байна.

 

2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж  олон нийт шүүмжилдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд  Зөвлөлдөх зөвлөл байгуулж, таван багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авсан байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ? Үүнд:

 

1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт. Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулжээ.  

 

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ

 

УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлажээ

 

УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол УИХ өөрөө тарах, УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах, УИХ тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулсан байна.

 

УИХ сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

 

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгоно

 

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгажээ. УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулахаар өөрчлөв. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчилсөн байна.

 

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, УИХ нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгажээ. Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгасан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчилсөн байна.

 

ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилно

 

Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн өөрчлөлт тусгасан байна. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох аж.

 

Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ. Уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно. Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж,  Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлнэ.  Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгох аж.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. ҮХЦ-ийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр УИХ нийт гишүүний олонхийн саналаар томилно  ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглоно.

 

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно

 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгана. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор заана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгана.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгажээ.  Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг хуулийн хэлэлцүүлгийг ард нийтийн санал асуулгаар шийднэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм.   

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Er hurga:
Undsen huulid uurchlult oruulahiig demjihgui demjsen geed baigaa ni ardiin namiin gishuudiig duudaj tuhai ued gariin useg zuruulsan baidag ym batlaj bolohgui ard niiteer huraldaj nam evseluud oroltsoh estoi shuu
2019-06-17
Зочин:
Энэ их хурал Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн эрхгүй гэдэгтэй санал нийлнэ. Тарвал таарна.
2019-06-14
Ard tumenii 78 n huwi taraah sanaltai bga uygaa hardag um turgen tarj shorondoo ortsgoo sugnuudee
2019-06-12
Bn:
Zov
2019-06-12
Зочин:
Дээд шүүхийн шүүгч нарын хугацаа урт байна үүнийг багасгах хэрэгтэй Бусад шинэлэг өөрчлөлтүүдийг дэмжиж байна Ард түмнээр хэлэлцүүлэг зөндөө явуулсан яригдаад байсан саналууд туссан байна одоо зоригтой өөрчлөх цаг болсон шүү! Энэ бол хамгийн гол шийдэх асуудал мөн Үүнийг шийдэж байж төрийн эрх ашгийн хуйвалдаан арилахад үнэтэй хувь нэмэр болно
2019-06-10
Chinbat:
UIXiig taraax ni zuv.Ene zasaglald baixgyi byx muu muuxai baina. Xychin.xar tamxi.allaga.avilaga.
2019-06-09
УИХ-ын гишүүний нас 40 өөс дээш бх хэрэгтэй
2019-06-08
Tsogt:
UIH-iin gishuund 40nasnii hyazgaar togtoo. anhan shatnii shuugchid bas 40nas, Erunhiilugchid 50nas. tegehgui bolhoor amnii salia ni arilaagui yamarch turshlagagui, togtvor suurshilgui, amidraliig uzeh uzel, erhemleh shuteh zuilgui daldgansan yumnuud uls ornii hugjliig, eh ornii ner nuuriig baraad bna. Nas gej zugeer too gej hen shaachiv.
2019-06-07
Zochin:
Tarval taarna.
2019-06-07
irgen:
za bolioroi neg suudald hun udahaaraa yalanguya toriin ondor alband udah tusmaa idej uuh hor hog nairuulah alivaa muu buhniig hiihdee garguun bolj hort ur dagavar ni ih bh tul 4 6 heveeree bsan ni deer shuu ene lundee nar oorsoddoo taaruulj huuli oorchloh gej oroldohoo bolivol taarna
2019-06-07
Нэртэйгээр нь УИХ -ын гишүүдийг 20 жилийн хугацаанд 1 удаа сонгодог болчихмоор байна уу..............
2019-06-07
Үндсэн хуулийг ийм өөрчлөлтөөр хэлэлцүүлж болохгүй байх аа. Ядаж хэлэлцүүлэг, ард нийтийн дунд өөрчлөлт хийх эсэхээ санал асуулгаар шийдэх ёстой
2019-06-07
ИЙМ БАЛАЙ ЗААЛТАА БОЛИОЧЭЭ:
ҮХЦ-ийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилно
2019-06-07
Худалч хулгайчдаар дүүрсэн УИХ тарах хэрэгтэй........
2019-06-07
Худалч хулгайч луйварчдаар дүүрсэн УИХ тараахыг шаардаж байна......
2019-06-07
ZOCHIN:
ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮД УИХ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСГҮЙ
2019-06-07
Bn:
Zov
ZOCHIN:
ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮД УИХ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСГҮЙ
2019-06-07
Иргэн:
ЭНЭ БОЛ МУЛГУУ ЛҮНДЭЭГИЙН МОНГОЛЫГ СӨНӨӨХ ГЭСЭН МАН-ын САНААРХАЛ... БҮТЭХГҮЙ АСУУДАЛ... ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЯЗГУУР ҮНДСЭН ЭРХ АШГИЙН ХУУЛЬ. ГЭТЭЛ ЭНЭ БОЛ МАН-ын эрх ашгийн хууль байна.. МОНГОЛЧУУДАА МАШ ЯАРАЛТАЙ СЭРЦГЭЭ...
2019-06-07