ХҮН: Улсын дундаж цалинг хоёр сая төгрөгт хүргэх хэрэгтэй
2019-06-06

Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр (2019.06.06) багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.

 

 

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Багшийн цалинг гурван жилийн хугацаанд 3 дахин нэмэх боломж байгаа. Өнгөрсөн оны Монгол Улсын төсвийн нийт зарлага 10.0 их наяд төгрөг байсан. Үүнээс цалингийн зардалд 2.0 их наяд, хөрөнгө оруулалтад 20 хувь, бараа үйлчилгээний зардалд 15 хувь, татаас, шилжүүлэгт  30 хувь,  цэвэр зээлд  5 хувийг зарцуулжээ. 2024 онд улсын дундаж сарын цалинг  2 сая төгрөг болгохоор зорих хэрэгтэй” гэдгийг хэллээ.

 

Боловсролын салбарт 2008 онд нийт 45.2 мянган багш ажиллаж байсан. Тэдний дундаж цалин 289 000 төгрөг. Харин эмч, нийгмийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын дундаж цалин 295 800 төгрөг байсан. Өнгөрсөн онд боловсролын салбарын дундаж цалин 760 200 төгрөг, эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 800 400 төгрөг болсон. Гэвч энэ нэмэгдлийг хангалттай хэмжээнд хүрээгүй гэдгийг ХҮН-ынхан хэлж байна. Тиймээс 2023 он гэхэд 76 мянган багш, эмчийн цалинг 2018 оныхоос 2 дахин өсгөх боломжтой гэсэн тооцоог тэд хэлжээ.  

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
НЭГ Ч ХҮРЗ ШОРОО ХУТГАЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ БҮТЭЭМЖ ӨСГӨЖ ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ ДЭЭ, ХЭЛЭЭД Л БОЛДОГ ЭД ҮҮ
2021-12-21
2-р ээлжийнхэн хоолонд орох гээл...
2019-06-07
яг тийм. Баахан магиструуд. Хэнд ч хэрэгтэйн.
2019-06-07
хэрвээ ингэж нэмбэл танай намд зүтгэе
2019-06-07
POP
2019-06-06
Zochin:
Төрийн албан хаагчдын цалинг шүүх, прокурортой адилхан болгох хуулийнхан гээд өндөр байж болохгүй
2019-06-06
Эхлээд ОТ Дубайн гэрээгээ шийдэх хэрэгтэй
2019-06-06
зочин:
төрийн албанд шаталсан цалин огт хэрэггүй. ижил албан тушаалд ижил цалин хөлс гэдгээр үндсэн цалинг ижил өндөр тогтоож өгөх хэрэгтэй. харин төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл өгөөд жилийн эцэст гоц сайн ажилласан ажилтанд мөнгөн урамшуулал олгодог болох хэрэгтэй. эрдмийн зэрэг болон зэрэг дэвийн нэмэгдлийг болих хэрэгтэй. зөвхөн шинжлэх ухаан, боловсролын салбарт л эрдмийн цол зэргийн нэмэгдлийг өгөх нь зүйтэй.
2019-06-06
яг тийм. Баахан магиструуд. Хэнд ч хэрэгтэйн.