С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална
2019-06-06

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

 

-“Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Газрын эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудал эхнээсээ шийдэгдээд явж байна. Шууд аж ахуй нэгж иргэдээ буруутгах хэцүү. Анхнаас нь олгоогүй бол ийм асуудал аль аль талдаа үүсэхгүй байх байсан. Аж ахуй нэгж, иргэдээ буруутгахгүй байя гэхээр “Хөрөнгийн бирж”-ийн өмнөх  автомашин явдаг замыг л эзэмшлээр олгоод өгчихсөн байна шүү дээ. Ийм асуудлыг цаашид хүлээн зөвшөөрөөд явах ямар ч боломж байхгүй. Автомашин явдаг замыг өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй. Тийм учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмших эрхийг нь цуцалж байна. Цаашид өөр олон асуудал байна.

 

-Мөн “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнг тусгай хэрэгцээнд авах асуудал яригдаад байна?

 

-Төв талбайнхаа хажууд, төв цэцэрлэгт хүрээлэн дотроо эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ус, ариун цэврийн өрөө байхгүй, тог цахилгаан ч үгүй байгууламжид яндан гаргачихаад гал түлээд сууж байдаг асуудал байж болохгүй учраас энэ асуудлыг цэгцэлж байгаа.  Мөн орон сууцны дундах газрууд байна. Барилга барих боломжтой гэж байгаа боловч тухайн орчинд иргэд, оршин суугчдын эрх зөрчигдсөн орон сууцны дунд ногоон байгууламж, хүүхдийн талбай үгүй болсон асуудал байгаа учраас зохион байгуулалтын ажлыг хийж аль болох эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах олон асуудал байна.

 

-Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнхийг “Сахал” хочит Эрдэнэбат эзэмшдэг гэх юм. Үүнийг судалсан уу?

 

-“Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглана. Өөр олон судалгаа хийж, аль болох аж ахуй нэгжүүдийн хувийн эрх ашгийг хөндөхгүй байх зарчим баримтлана. Гэвч эрхийг нь цуцлахаас өөр арга байхгүй.  Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбайг бүртгэлжүүлэн тоолж Нийслэлийн тусгай хэрэгцээнд авах ажлыг эхлүүлээд газрын алба зохион байгуулаад явж байна.

 

-"Номин холдинг" компанийн газрын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-"Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг захирамж гарган цуцалсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шүүхдээд солиороод явнаа.
2019-06-13
Irgen:
Henii absan gazar gj neriig n helbel sain.Men BG 5 horoo Nomin delguuriin ard bga 12 dah.bairnii hajuud mash/zogsool bolgomoor gazriig hashaad 4 jil bolj hogoor duursen hashaa bn.Ene gazart mashenee tavimaar bn.Odontuyad olon helsen.Huraahchgui.nuraahchhui bn.
2019-06-11
СҮХБААТАР.:
МҮЭ-ЫН ТӨВ БАЙРНЫ (ҮНДЭСНИЙ МҮЗИЙН ӨМНӨХ)УЛААНБААТАР БАНКНЫ ГАЗАР БОЛ ЦЭЦЭРЛЭГ БАЙСАН ГАЗАР. ҮҮНИЙГ НУРААЖ ЦЭЦЭРЛЭГЭЭ БАЙГУУЛЪЯ. НЭГ ШӨНӨ Л УХААД ХАЯЧИХСАН ХЯТАДУУД ИРЭЭД БАЙШИНГ 6 САР БАРЬСАН.
2019-06-11
З:
Зөв дэмжиж байна
2019-06-10
Монгол:
Цуцлах нь яах вэ гарын үсэг зурж олгосон нөхрийг олон гийтэд ил болгож хариуцлага хүлээлгэ!
2019-06-08
Chch:
Bayr hvrgie tor. Iim l bh uchirtai
2019-06-08
мэдрэл муутай хүмүүс ажиллаж байсан юм шиг нийтийн агзрыг эзэмшээд байх даа ч яахав дээ
2019-06-07
zochin:
tumur zam bokzaliin hoit taliin tstetserlegt hureelengiin hamgiin zuun taliig hashaalsan tsenher hashaa ymar uchirtai be tuuniig tsegtselehgui yum uu
2019-06-07
сайн ажиллаж байгааг чинь ард түмэн мэдэж байгаа шүү амжилт хүсье
2019-06-07
Зочин:
Энэ залууд олон түмэн их найдвар тавьж байгаа. Ирээдүйн Ерөнхий сайд болох хүн гэж ярьцгаах юм...
2019-06-06
сдөас:
Улаанбаатар банк гэхэд зориуд ХХБ гэдэг төлбөртэй тролл вэ
2019-06-06
зочин:
Үнэхээр дайчин хандаж байгаад талархал дэвшүүлье залуу минь!АМЖИЛТ!
2019-06-06
Зочин:
дутах юмгүй юм бол бусдаас юу горьдох юм вэ? дайчин хотын даргад баяр хүргэе.Яармагийн гүүрний хойт,тэц-3-н урд хэсгээр нэг,нэг айл хашаалсан газруудыг парк болговол сайхансан. нөт-н буцаалтыг 10%-д хүргэх,багш,эмчийн цалинг нэмэхийг сэхээтнүүд,үэх тууштай тэмцээсэй.ингэснээр хотынхны амжиргаа алхам дээшлэнэ гэдэгт та итгэх үү?
2019-06-06
Хотын Иргэн:
СБД-н 6-р хороо Герман элчингийн өмнө дулааны үзел дээр бариад зогсоосон 13 давхар барилгыг яах вэ.. ХОТЫН ДАРГАА...???
2019-06-06
Хан уул дүүргийн 19 ын жижиг зайд хүүхдийн тоглоомын талбай эвдэж барилга барих гэж байсан талбайг цуцалж шийдсэнд баярлалаа.
2019-06-06
УБ бананы эзэмшил гэдэг нь хотыг явах замгуй болтол авсаныг бодоход газрын алба бас авилгын газар юм байна
2019-06-06
Zochin:
Amjilt husei
2019-06-06
Зочин:
Бурхан минь энэ булэглэл гэх ХХБ ныхан ямар аймаар муухай хумуус вэ
2019-06-06
сдөас:
Улаанбаатар банк гэхэд зориуд ХХБ гэдэг төлбөртэй тролл вэ
ахиынхаа компанийн туулын бургасыг хядсан газрын эрхийг цуцлаач
2019-06-06
Зочин:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо СОХО мебелийн урд талд газар ухсан байгаа /хуучин мод ургасан байсан/энэ газрын зөвшөөрлийг цуцалж өгөөч СӨХ /Мишээл СӨХ/-ийн зүгээс Нийслэл, УИХ-ын гишүүн Сарангэрэл нарт 2018 онд өргөдөл өгсөн байгаа Хариу шийдвэр гарахгүй байна. Энд тэр хавийн оршин суугчдын хүүхдүүд тоглох, хөгшид салхинд гарах ганц газар болно
2019-06-06
я:
зөв л бичсэн бна
2019-06-06
MAX:
Tuv shuudangiin bartuun taliin zamiig deer ued MAX Ganbaatar avaad zalgisan. Door ni zunduu ingeneeriin shugam suljeenuud baisan. Damlah gej mun ch ,ikh uzsen dee.
2019-06-06
Amarsaihan zasag darga ta tuviin duurgiin bugs toirson asuudalaa l nudend oir bolohoor shiideed bna.bayngol duurgiin 3-4r horoolold tuv zam daguu tavigdsan zambraagui olon tuts-nuudiig tsegtseleechee arai denduu hun yvj bolohgui bna.avtobusnii buudal yvgan hunii garts bulan tohoi arai l denduu bna.ajilaa hiij chaddaggui Odontuya Erdene-n bulegleliig zailuulahgui bol horoolol hogiin tseg bolj bna.dandaa darga nariin ah duu hamaatan namiin nuluulultei darga gariin usegtei tuutsnuud.
2019-06-06
Зочин:
Шүүхдээд солиороод явнаа.
я:
зөв л бичсэн бна