Л.Оюун-Эрдэнэ: 10 сая ам.долларын авлига авсан гэдэг цуу үг
2019-06-06

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Гишүүн Б.Бат-Эрдэнэ "Засгийн газрын гишүүд 10 сая, 1.2 ам.доллартай холбоотой авлигын хэрэгт холбогдсон гээд байна. Энэ талаар Засгийн газар тайлбар хийх ёстой. "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудал ямар шатанд байна " гэлээ. Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-10 сая ам.доллар гэдэг цуу үг. 1.2 сая евро гэдэг дэд сайд н.Эрдэнэбулган гэдэг хүнтэй холбоотой. Мэдээлэл нь ирсэн байгаа. Энэ Засгийн газарт хамааралгүй. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-10 сая ам.доллартай холбоотой асуудал сонинд гарсан. Энэ талаар тагнуул, цагдаад ямар ч мэдээлэл ирээгүй. ХХБ-тай холбоотой туйлын ноцтой мэдэгдлийг зарим хүмүүс телевизээр цацсан. Тэгээд шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэж байна гэдэг. Худлаа тараасан мэдээлэл болгоны төлөө шуугих учир утгагүй байна. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх нь улстөрчдөд, тэр дундаа нэг номерт явж байсан хүмүүс дээр байх ёстой. Үнэхээр асуудал ярьсан бол үнэн мөнийг нотлох хэрэгтэй. Ерөнхийлөгч байсан хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл цацагддаг. Тэрийг гаргаж тавьсан хэвлэлийнхэн үнэнээ нотолж ирэхгүй, ирэх ч үгүй. "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлын шалгалт ерөнхийдөөө дуусч, төгсгөлийн шатанд орж байгаа. 

 

Засгийн газрын өмнөх 49 хувьтай холбоотой гаргасан шийдвэрийн талаар н.Пүрэвтүвшин Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Саяхан нэхэмжлэлээсээ татгалзсан байна лээ. Хийсэн буруу зүйлээ ойлгож эхэлж байна гэж ойлгосон. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж үг хэллээ. Үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналааар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хэлээд юүхэв
2019-06-07
Зочин:
бузар муухай элбэгдоржийг бариач!бузар муухай элбэгдоржийг бариач! бузар муухай элбэгдоржийг бариач!бузар муухай элбэгдоржийг бариач!бузар муухай элбэгдоржийг бариач!бузар муухай элбэгдоржийг бариач!бузар муухай элбэгдоржийг бариач!
2019-06-06
Хэлээд юүхэв