Малдаа яваад сураггүй болсон 13 настай охиныг хайсаар байна
2019-06-07

 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн М /13 настай, эмэгтэй/ 2018 оны 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.

 

Энэ тухай дуудлагыг 2018 оны 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикл,  21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикл, 21 морьтой 2018.08.08-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон.

 

Тус аймгийн Цагдаагийн газрын 06.04-ний өдөр гаргасан хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 8 алба хаагч, 1 автомашин, хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, 1 мотоцикл, 1 нохойтой, орон нутгийн 15 хүн, 1 автомашин, 4 мотоцикл, нийт 31 хүн, 3 автомашин, 5 мотоцикль, 1 нохой, 1 завьтайгаар ажиллаж, 06.05-ны өдрийн 22:00 цагийн байдлаар тус багийн ““Товогийн түрүү” гэдэг газраар 10 км-ийн тойрогт машинтайгаар, шугуйн салаалсан гол, цөөрөм, нууранд 4 удаа шумбалт хийж, завьтай 3 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул байна.

 

Эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин