Сурагчдаас анги засварын мөнгө хураахдаа зөвшөөрөл авах ёстой
2019-06-07

Сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлттэй холбогдуулан хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг эхчүүд АТГ-т ирүүлсээр байгаа юм. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Ж.Мөнхжаргалаас тодрууллаа.

 

 

-Сурагчдаас анги засвар, хандивын мөнгө хураах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн, хэд хэдэн сургуулийг шалгаж байна. Сургууль авах ёстой, эцэг эх өгөх шаардлагатай гэж хэвшил болсон энэ асуудал яагаад хууль зөрчсөн үйлдэл болж байгааг тайлбарлаач.

 

-Бид хандив мөнгөтэй холбоотой асуудлаар зарим сургуульд хяналт шалгалт явуулж, нийслэлийн Боловсролын газраас сургууль цэцэрлэгт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид дурдсанаар сургууль, цэцэрлэгийн засварыг эцэг эхийн хандиваар хийж болно. Гэхдээ хууль тогтоомжтой нийцүүлэн хандив тусламж авах ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх хуулийн 17 дугаар зүйлд хандив авахтай холбоотой хязгаарлалтыг заагаад өгчихсөн байгаа. 17.1-т зааснаар “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн болон хуулийн этгээдээс бэлэг болон бусад санхүүгийн туслалцаа авахыг болон хүсэхийг хориглоно” гэж үздэг. Хандив гэдэг өөрөө сайн дурын үндсэн дээр явагдах ёстой зүйл юм.

 

-Эцэг эхчүүдээс хичнээн гомдол ирээд байгаа вэ?

 

Хавар сургууль цэцэрлэгийн засвар, хандивтай холбоотой санал гомдол нэлээдгүй ирсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар АТГ нийт 50 гаруй гомдол мэдээлэл  хүлээж  авч хяналт шалгалт явуулсан байна. Гомдол мэдээллийн 90 гаруй хувь нь  энэхүү асуудалтай холбоотой байдаг. Жишээлбэл элсэлтийн үеэр орон тооны асуудлаас болоод харьяалалгүй хүүхэд хэтрүүлж авах явдал гардаг. Үүний тулд эцэг эхээс хандив, санхүүгийн туслалцаа авдаг. Нэг талаар хандиваар зохицуулахгүй байхын аргагүй нөгөө талаар хуулийн зохицуулалт нь хандив авахыг хориглосон хязгаарлалттай.

 

-Иргэдийн гомдлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

 

Иргэдийн зарим гомдлыг шийдвэрлэсэн. Шийдвэрлэгдээгүй бас бий, тэдгээрт хяналт шалгалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаа цогцолборын 7-р сургууль, Оюуны Ундраа сургуулиудад гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан байгаа. Үүнд тус хоёр сургууль нь Шидэт квадрат нэртэй математикийн олимпиад зохион байгуулах нэрээр хүүхэд бүрээс 6000 төгрөгийн хураамж авсан нь тогтоогдсон. Гэтэл Боловролын сайд маань “Аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахад сурагчдын эцэг эхээс болон асран хамгаалагч нараас ямар нэгэн хандив нэрээр төлбөр хураамж шаардаж, авахыг хориглосон” шийдвэр гаргасан байгаа.

 

-Хууль зөрчиж авсан хурааж авсан мөнгийг эцэг эхчүүдэд буцааж олгодог уу?

 

Бид хандив туслалцаа нэрээр эцэг эхчүүдээс хурааж авсан мөнгийг буцаан олгох, дансанд нь байршуулах зэрэг энэ талын арга хэмжээг авч байна. Саяхан 35 дугаар сургуультай холбоотой хандив тусламжийн асуудал яригдсан. Бид шалгаад, эцэг эхчүүдийн дансанд мөнгийг нь буцаан олгосон.

 

-Нэгдсэн журмаар мөнгө хурааж аваад багш, захирал хувьдаа ашигласан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

 

Ийм тохиолдолд энэ нь гэмт хэргийн шинжтэй асуудал болдог. Үүнийг Цагдаагийн байгууллага шалгадаг.

 

-Ер нь анги засварын мөнгийг сурагчдаас авах ёстой юу?

 

Хуулиараа бол хязгаарласан зүйл анги байгаа. Гэхдээ хандив, туслалцаа авах шаардлагатай бол дээд шатны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг хуулиар шаарддаг. Гол нь сургууль, цэцэрлэгийн удирдлагууд зөвшөөрөл авах ёстойг анхаардаггүй. Тиймээс бид хуулийн хориглолт хязгаарлалттай холбоотойгоор хандив тусламж авахдаа дээд шатны удирдлагадаа мэдэгдэж зөвшөөрөл авах ёстойг зөвлөдөг.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
yamarch nohtsold handiv gej baij bokohgui yagaad gevel chadal muutai ar ger baival ter ger bul huuhdiig daramtaldag uunees boln tuhai huuhed hicheel surguulidaa yavah durgui boloh yanz buriin asuudal uusne.
2019-06-16
yamarch nohtsold handiv gej baij bokohgui yagaad gevel chadal muutai ar ger baival ter ger bul huuhdiig daramtaldag uunees boln tuhai huuhed hicheel surguulidaa yavah durgui boloh yanz buriin asuudal uusne.
2019-06-16
irgen A:
Jol bolgon zasna gej yu baidgiin ulsaas garguul bagsh nar ooriinhoo harmaanaas mongo gargaj ba.Ene hun chin bas amidraltai ym baigaa biz dee.
2019-06-12
Иргэн:
Зөвшөөрөөд байх юу бдын, сургуулт цэцэрлэг тарахаас аль 2,3 сарын өмнө шийдээ гаргаад сургуулиудад мэдэгдсэн байх хэрэгтэй. Яам гэж юу ч хийдэггүй үнэн арчаагүй гарууд, заавал багш нарт чирэгдэл учруулж байж ажил хийх сэхээ ордог үлгэрийн орон татан буугдуул таарна.
2019-06-10
Zochin:
Их ойлгомжтой тайлбарласан байна. Мэдээж хандив сайн дурынх байх ёстой. Хуулийн талаас нь тайлбарлаж өгсөнд баярлалаа. Хүүхдийнхээ сургууль дээр очихдоо хэлнээ. Ийм мэргэжлийн хүмүүсээс сургуулийн захирал, багш нар хуулийн зөвлөгөө авч байвал уг нь хэрэгтэй юмсан.
2019-06-08
irgen:
angi zasvariin mongo gej er ni suragchidaas huraah esgui yun zovshoorol ve,..? zovshoorol avsan geed yadarsan ailiin amia yay gej baigaa hyyhdyydees mongo huraah bolj baina uu??? naad teneg asuudlaa zogsoo….surguuli hezeech suragchidaas zasvaariin mongo tataj bolohgui !!!!!!
2019-06-07
irgen A:
Jol bolgon zasna gej yu baidgiin ulsaas garguul bagsh nar ooriinhoo harmaanaas mongo gargaj ba.Ene hun chin bas amidraltai ym baigaa biz dee.