Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй
2019-06-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав.  Ерөнхийлөгчийн хоригт "Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна." гэж үзжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуулиар иргэн хүн эрхээ хамгаалах ямар ч боломжгүй болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн хоригт иргэний эрхийн нийтлэг байдлаар гишүүд хандаасай. Ерөнхийлөгч хориг тавилаа гэж кнопоор шийдэхээр болих хэрэгтэй" гэсэн асуултад ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Ихэнх улсын хуулинд батлан хамгаалах, аюулгүй байдал явдаггүй. Үндсэн хуулийн эрхзүйн асуудалд хамруулдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдээд гэр хорооллын нэг газрыг улс 10 сая төгрөгөөр авахаар боллоо гэж бодъё. Гэтэл иргэн 100 сая төгрөгөөр зарах гээд шүүхэд хандвал Захиргааны хуулиар хориотой болж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: 

 

-Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Дараагаар нь үүсэх сөрөг үр дагаврын талаар бид мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ёстой. Хүнээ өөрчлөөд, хүнтэйгээ асуудлыг яриад явах бололцоо бүх шатанд бүрдсэн. Хуулийг төрийн гаргасан шийдвэрийн эсрэг үйлчлүүлдэг шүүгчидтэй хариуцлага ярих ёстой. 

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаянхярваа гэдэг эргүү мал одоо ерөнхийлөгчид саймсраад бишдэх нь гэдгээ ойлгож худлаа жүжиглэж байгаа. Ерөнхийлөгч т эртэй тэргүй үйлдэл нь зөв юм чинь. 76 аан малуудаа
2019-06-09
иргэн:
МАНАН Мафийн хулгайчууд Эрдэнэтийн 49-хувийг дахин булааж авлаа.Хаянхярваа хулгайчыг дахин тѳрд бүү ойртуул.Одоо чиний хулгайн мѳнгѳнд ард иргэд хууртахгүй.
2019-06-08
zochin:
Сонгууль ойртхоор л ухаан орох юм даа. Ухаан самууруулдаг генаратор нь унтарчихсан бсан юм бх даа.
2019-06-08
irgen:
ovooshdee zog um heller, er ni ih hural irgen hohirooson huuli dyrem batalval ard tymen esergyyzej hychingui bolgoh heregtei !!!
2019-06-07