Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг даваа гаригаас бүртгэнэ
2019-06-07

ЗХЖШ, нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр (2019.06.07) мэдээлэл хийлээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бүтээн байгуулалтад оролцуулахыг хуулиар зөвшөөрсөн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах шийдвэр гаргасан юм. Энэ дагуу зэвсэгт хүчнийхэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг хийж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Зэвсэгт хүчнийхнээс гадна төмөр замын бүтээн байгуулалтад иргэдийг оролцуулахаар болсон байна. Ингэхдээ нийт 16 чиглэлийн мэргэжлээр иргэдийг бүртгэх аж. Бүртгэл ирэх даваа гаригаас эхлэн дүүргүүдийн цэргийн штабт энэ сарын 15-ныг хүртэл явагдана.

 

Төмөр замын бүтээн байгуулалтад замын инженер, гүүр хоолойн инженер, тоо хэмжээний инженер, геодиз хэмжилтийн инженер, материал чанарын инженер, хөрсний шинжээч гэсэн мэргэжилтнүүдийг ажилд авна. Мөн том оврын машины жолооч, замын машины оператор, эксковаторчин, индүүчин, өөрөө буулгагч машины жолооч, кранчин зэрэг ажлын байранд мэргэжлийн хүмүүсийг ажилд авах аж.

 

Бүртгүүлэх хүмүүст

Мэргэжлийн диплом, гэрчилгээтэй байх

Эрүүл мэндийн шаардлага хангасан байх

Гаж зуршилгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна. Харин нас харгалзахгүй юм байна. Ажиллах хүмүүсийг орон байр, хоол, хувцсаар хангах аж.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Т:
2сая хавьцаа бх шүү
2019-06-11
Ундар Б.:
Hodoo oron nutgaas yaj bvrtgvvleh be
2019-06-08
Зүгээр нэг зараар инженерүүдээ цуглуулаад, цэргээр төмөр зам бариулбал. Тэр зам чинь вагон байтугай ялааг ч даахгүй. Мэргэжлийн ийм бүтээн байгуулалтыг иймэрхүү би чаднууд хийдэггүй юм
2019-06-08
Би:
Зүйтэй
2019-06-08
Zamchin bga ymu
2019-06-08
zochin:
bat uuliig ovoo yum bh gej bodoj yavdag blaa. uneheer mal yumaa. uhseniih n baatar. engii irged chini tsalingaa avaad ajlaa hayad yavchihdgiimas. arhia uugaad. hulgai hiigeed. tserguud hezee ch arhi uuj ajil tasalj alga bolohgui l bhgui yu za tenegee tumur zam barihad
2019-06-07
ZOCHIN:
TCALIN ?
2019-06-07
Т:
2сая хавьцаа бх шүү