Монголын баг 21:18 харьцаагаар ялагдал хүлээлээ
2019-06-07

 

Монгол Улсад анх удаа зохиогдож буй Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр /2019.06.07/ тодорно.

 

Монголын 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол өчигдөр Гүржийн багийг 18:16 хожсон билээ.

 

Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.

 

Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай дөнгөж сая тоглолоо.  Харамсалтай нь Монголын шигшээ баг  Туркийн багт 21:18 харьцаагаар ялагдал хүлээлээ.

 

Гэхдээ Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг тамирчид чадварлаг тоглолт үзүүлж, шөвгийн наймд шалгаран үлдэж, олон нийтийн талархлыг хүлээж чадсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hurd tehnik saitai sain toglodog huuhduud bna le, turked 3han onoogoor hojigdson.amjilt husey .4 uulee sain bna le
2019-06-08
asar ih ireedui bndaa duu nart ylagdal yah ve tsaashid uram hugarah bus aldaandaa dugnelt hiivel ahij devshih ireeduid tsahiur hagalah asar ih bolomj bgaag harsan bailguidee ! Duu nar min hicheegeerei yum negeer duusdaggui ymaa unuuduriin ylagdal tsaashdiin ylaltiin cuurich baij bolno !
2019-06-07
Хагас шигшээ, шигшээ тоглолт гэж хэлж хэвшлдээ
2019-06-07
Амны билэг:
Аливаа юманд амны билэг маш чухал, үг гэдэг тэр чигтээ инерги, хүчтэй долгион. Сэтгүүлчид, тайлбарлагч нар "манай баг хасагдах шатанд турктэй тоглоно" гэж өчигдрөөс хойш амны алдаа хийсэндэ
2019-06-07
hg:
yaladlaa ch gh shig hojigdloo gevel tohirno duu mini
2019-06-07
Ёстой сайн тоглож байсан. 8д шалгараад болж байна. Дараа дараагийн тэмцээнд амжилт хүсье. Хүүхдүүдээ. Манайхан Бүгд чадварлаг тамирчид байсан үзэхэд урамтай.
2019-06-07
Шаравжамцын ээн мангар бацааныг яах гэж оруулсан юм. Жаахан биеийн хөгжил сайтай залуус оруулаач. Утас шиг чөрийсөн юм биедэж чадахгүй юм.
2019-06-07
2:
МУУСАЙН ШАЛНЫ АЛЧУУРНУУД, ОЛИГТОЙХОН ТОГЛООЧ
2019-06-07
₮:
Дасгалжуулагчаа сонсохоо байсан вм болов уу гэж санагдлаа Дур дураараа тоглох шиг
2019-06-07